Баден-Баден
From Wikipedia, the free encyclopedia
Ба́ден-Ба́ден (герман. Baden-Baden, алеман. герман. Bade-Bade) — Германы Холбооны Баден-Вюртемберг нутгийн рашаан сувиллын хот.
Тус хот Германы баруун урд далайн түвшнээс 189 метр өндөрт Осбахын талд Ос голын эрэг дээр Шварцвальд уулын бэлд оршдог. Хүн ам нь 54 орчим мянга. Алдартай сувиллын газар юм. 1931 оноос өмнө Баден гэж ижил нэртэй хэд хэдэн хот байдаг байсан тул хүмүүс «Баден дахь Баден» (Баден нутаг) уу гэж тодотгож асуусаар өнөөгийн Баден-Баден нэртэй болжээ. Баден-Баден халуун рашаанаар алдартай бөгөөд энэхүү рашаан эртний ромчууд хэрэглэж байсан түүхтэй юм. Хотод өнөөг хүртэл ромын халуун усны барилгын туурь үлдсэн байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө тус сувиллын хот нь хамгийн үнэтэй бөгөөд тав тухтай газруудын нэг байсан бөгөөд гадаадын иргэдийн дунд хамгийн алдартай байсан юм.