Буриад
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Буриад (Орос: Бурятия; бур. Буряад Улас) — Оросын Холбооны Улс (ОХУ)-ын 83 субьектын нэг, Бүгд Найрамдах Улс нэг юм. Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст хамаарна.
Буриад нутаг 17-р зуунаас Оросын эзэнт гүрний мэдэлд орсон бөгөөд 1923 онд Зөвлөлт Оросын дотор «Буриад Монгол» нэртэй автономит улс үүсэн байгуулагдаж 1958 онд «Буриад» болгон нэрийг ЗХУ-ын удирдлага өөрчилсөн байна. ЗХУ бутарч ОХУ байгуулагдсан 1992 онд зэрэг нэгээр ахиж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ) хэмээх албан нэртэй болсон.
351 мянган км² газар нутаг, 2021 оны байдлаар 985 мянган хүн амтай. Нийслэл — Улаан-Үд (411 мянга хүн амтай).
Орос (65%), буриад (30%), татар зэрэг олон ард нутаглах ба христ, буддын шашин дэлгэрсэн.
Орос, буриад хос хэл бичиг чухалчлан хэрэглэнэ. Орноо 21 аймаг, 2 хотод хуваан захирдаг.
Remove ads
Нэр
Оноосон нэрийг кирилл монголоор Буриад, монгол бичгээр ᠪᠣᠷᠢᠶᠠᠳ (бурийад), буриадаар Буряад гэх ба буриад монголчууд орон гэсэн үг тодотгож Буряад орон, оросууд -ия дагавар залгаж Бурятия хэмээдэг.
1923 оноос «Буриад Монгол» байсныг 1958 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн шийдвэрээр «Буриад» болгон товчилжээ.
Газар зүй
Буриад орон Төв Ази, дорно Сибирь (Шивэр)-ийн өмнө захаар Монголын хээр тал, Сибирийн өтгөн шугуйн хооронд 351,334 км² (Оросын холбооны наян гурван махбодын дунд 15-р том нутаг) эзлэсэн ой мод, уул тал, ус нуур харамгүй бүрдсэн газар оршдог. Орос улсын хил дотроо зүүн талдаа Өвөр Байгалын хязгаартай өргөн зурвасаар, хойгуураа Эрхүү мужтай хиллэж, баруун хойд талаараа Байгал нуураар хүрээлүүлж, баруун талаараа бага шиг зайд Тува оронтой хаяа нийлдэг. Урд талаараа Монгол улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагтай хил залгадаг.

Гүн, цэнгэг, үзэсгэлэнт Байгал нуурын эргийн 60% нь Буриадын нутагт ноогддог байна. Буриад Монголчууд нуураа Байгал далай гэж нандигнан биширч дээдэлдэг билээ. Буриадад Ангар, Лена хоёр мөрөн, Байгал нуурын (52%) гэсэн гурван сав газар байна. Бүгд 25 мянга гаруй гол горхи урсдгаас >99% нь 200 км-ээс богино, 61% нь Байгал далайд цутгадаг. Томоохноос нэр дурдвал Зэд, Цөх, Хялга, Үд голыг хураан ирэх Сэлэнгэ мөрөн, цолгин цутгадаг Баргажин, Байгалын оройд цутгадаг Дээд Ангар байна. Лена мөрөн (буриадаар Зүлхэ мүрэн)-өө зүглэн оддог Витим Муя хоёр, Ангарыг чиглэн аяарладаг Эрхүү гол бас бий.
Хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 456 м өндөр дэх Байгал нуурын мандал бол, хамгийн өндөр цэг нь хоёр улсын хилийн цэг болсон Соёны ноён оргил Мөнх сарьдаг (3491 м) юм. Энд Зүүн Соёны нуруунаас гадна Хамар даваан, Байгалын, Улаан бургасан, Ахын, Баргажины, Витимийн гэх мэт нуруу, өндөрлөг орон бий.
Remove ads
Түүх
Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.
Оросууд 1648 онд Баргажинд анхны шивээгээ барьснаас хойш улам лавшруулсаар Буриад Монголыг бүхэлд нь эзэлжээ. 16-р зууны үеэс алт, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд ирж суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үд голын хөндийд цайз барьж, Дээд-Үд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожим Зөвлөлтийн үед Улаан-Үд хот гэгдэх болж Буриадын нийслэл болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.


Хожим 1917 оны Октябрийн хувьсгалын дараа нэг хэсэг цагаан арми болон Япон улсад эзлэгдэж байсан бөгөөд 1920 онд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс Дээд-Үдэд нийслэлтэйгээр оршин тогтнож байв. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. 1958 онд тус улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ.
1923 онд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад Монгол Улс" байгуулагдсан байна. 1927 онд Зөвлөлт засгийг эсэргүүцсэн буриадын ард түмний бослого гарсан боловч ЗХУ цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган даржээ. Зэвсэгт бослогоос хойш буриадуудыг нэн ялангуяа боловсролтой хэсгийн эсрэг хэлмэгдүүлэлт эрчимтэй явуулснаар 1929 он гэхэд 35000 хүнийг хэлмэгдүүлсэн баримт байдаг.
1991 онд ЗХУ задран унаж Оросын Холбооны Улс бий болоход бүрэлдэхүүнд орж байр суурь дээшилж одоогийн эрх хэмжээ, нэрээ олжээ.
1991 оны 5-р сарын 27-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болгож нэрээ өөрчилсөн тус улс нь мөн оны 12-р сарын 25-нд ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүнд үлдэж, 1994 онд түүхэндээ анх удаа ардчилсан замаар ерөнхийлөгчөө сонгоход Леонид Потапов хэмээх орос хүн тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Remove ads
Ард түмэн

1970 оноос хойш Буриад ястны эзлэх хувь өсч байна[10]:
2010 онд Оросын иргэн Буриадуудын 62.16% нь Буриад улсад оршин сууж байна.
Remove ads
Орон нутаг
Remove ads
Аж үйлдвэр
- Уул уурхай, мод боловсруулах, хөнгөн аж үйлдвэр, хонины аж ахуй зэрэг нь тус улсын аж үйлдвэрийн гол салбарууд болно.
- Сибирийн төмөр зам тус улсын нутгаар дайрч өнгөрөх бөгөөд Улаан-Үд нь Монгол улсаар дамжин БНХАУ орох төмөр замын чухал зангилаа болно.
Зураг
- Байгал нуур
- Баргажины булан
- Сартуул Гэгээтийн дацан
- Цам
- Буджав зайран
- Буриад хөвүүн
- Христосын сүм
- Усан оргилуур
- Яруу аймгийн
мааньт чулуу - Уул хадаар
морьтой зугаална - Казак цэргийн хувцастай дөрвөн настай Ваня хүү
- Намгар хамтлагийн Лхасрангийн Намгар
- Дуурь, балетын театр
- Хоёр орос эхнэр
- Бөх барилдаан
Газрын зураг
- Буриад, Эрхүү муж, Өвөр Байгалийн атлас
- 1773 он
- 1905 он
Мөн үзэх
- Усть-Ордын Буриадын автономит тойрог (хуучнаар)
- Агын Буриадын автономит тойрог (хуучнаар)
Лавлах бичиг
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads