Зүрх
From Wikipedia, the free encyclopedia
Зүрх нь хүн болон бусад амьтанд байдаг, цусыг цусны эргэлтийн системийн нэгэн хэсэг болох судсаар шахах үүрэгтэй булчинлаг эрхтэн.[1] Цус нь организмыг хүчилтөрөгч болон тэжээлийн бодисуудаар хангаад зогсохгүй, бодисын солилцооны хаягдлыг зайлуулахад оролцдог.[2] Зүрх нь цээжний дунд тасалгаанд байрлана.[3]
Зүрх | |
---|---|
Тайлбар | |
Систем | Цусны эргэлт биш |
Артер | Аорта,[lower-alpha 1] уушигны гол болон баруун ба зүүн уушигны артерүүд.[lower-alpha 2] Баруун титэм артер, зүүн үндсэн титэм артер[lower-alpha 3] |
Вен | Дээд хөндий вен, доод хөндий вен,[lower-alpha 4] баруун ба зүүн уушигны венүүд,[lower-alpha 5] зүрхний том вен, зүрхний дунд вен, зүрхний жижиг вен, зүрхний артериор вен.[lower-alpha 6] |
Нерв | Хурдасгагч нерв (Accelerans nerve), вагус нерв (vagus nerve) |
Тодорхойлол | |
Латин | cor |
Грек | kardía (καρδία) |
MeSH | A07.541 |
TA | A12.1.00.001 |
Анатомын нэр томъёо |
|
|||||
Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай. |
Хүн, сүүн тэжээлтэн ба шувууны зүрх дөрвөн тасалгаанаас тогтоно: дээд зүүн ба баруун тосгуур; доод зүүн ба баруун ховдол.[4][5] Ихэвчлэн, баруун тосгуур ба ховдлыг хамтад нь баруун зүрх, зүүн талуудыг нь зүүн зүрх гэж нэрлэдэг.[6] Загасны зүрх хоёр тасалгаанаас, тосгуур ба ховдол, тогтдогоороо ялгагддаг бол, хэвлээр явагчидынх гурван тасалгаатай байдаг.[5] Эрүүл зүрхэнд цус нэг зүгийн урсгалтай. Энэ байдал нь зүрхний хавхлагын тусламжтайгаар хангагдах ба тэдгээр нь цусанд буцан урсах боломж олгодоггүй.[3] Зүрх нь үнхэлцэг гэж нэрлэгдэх уутан дотор байх ба тэр нь бага хэмжээний шингэнийг агуулдаг. Зүрхний хана гурван давхрагаас тогтоно: эпикард, миокард, эндокард.[7]