Коринтианс (хөлбөмбөгийн баг)
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Коринтианс баг (порт. Sport Club Corinthians Paulista) нь Бразилын хөлбөмбөгийн баг бөгөөд Сан-Паулу мужаас гаралтай улсынхаа шилдэг багуудын нэгд зүй ёсоор тооцогддог баг билээ. 1910 оны есдүгээр сарын 1-нд Португал, Итали болон Испанийн гаралтай ажилчин ангийн хэсэг хүмүүс тус багийг байгуулсан гэх боловч багийн мөрдөж ирсэн дүрмийн дагуу Аргентин улсын харьяат тоглогчдоос бусдыг эгнээндээ элсүүлдэггүй ажээ. Өөрөөр хэлбэл тус багийн нийт тоглогчдын 99 хувь нь Бразил тоглогчид юм.
Quick Facts Бүтэн нэр, Хоч нэр ...
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Коринтианс баг (порт. Sport Club Corinthians Paulista) | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Тимао (Том баг) | |||
Байгуулагдсан | 1910 оны есдүгээр сарын 1 | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Эштадио Альфредо Шёрег (Багтаамж: 13,969)[1] Пакаэмбу (Багтаам: 37,952) | |||
Ерөнхийлөгч | Андрес Санчес | |||
Менежер | Адилсон Батиста | |||
Лиг | Паулистагийн лиг Бразилын хөлбөмбөгийн лиг | |||
2009 | 1 дүгээр байр (Паулиста); 10 дугаар байр (Бразилын хөлбөмбөгийн лиг) | |||
| ||||
Close
ФИФА Клубүүдийн ДАШТ-ий 2006 оны аварга баг Коринтианс нь Сан-Паулудоо л гэхэд 30 сая хөгжөөн дэмжигчтэй гэх бөгөөд хөлбөмбөгийн спортын ертөнц дэх багуудын хувьд атаархам үзүүлэлт байх нь лавтай.