Михаэль Шумахер
From Wikipedia, the free encyclopedia
Михаэль Шумахер (герм. Michael Schumacher, * 1969 оны 1-р сарын 3-нд Хюрт хотын Хермюльхайм, Умард Райн-Вестфален муж) нь германы автомашины уралдааны тамирчин байсан юм.
Төрсөн огноо | 1969 оны 1 сарын 3 |
---|---|
Иргэншил | Герман Герман |
Дэлхийн аварга | 7 (1994, 1995, 2000, 2001, 2002, 2003, 2004) |
Багууд | 1991 Жордан 1991–1995 Бенеттон 1996–2006 Феррари 2010–2012[1] Мерседес |
Ялалтын тоо | 91 |
Шагналын тавцанд гарсан тоо | 155 |
Нийт авсан оноо | 1566 |
Поле байрлал | 68 |
Хамгийн хурдан тойрог | 77 |
Анхны гараа | 1991 оны Бельгийн гран-при |
Михаэль 1991 оноос 2006 он хүртэл мөн 2010 оноос 2012 онуудын хооронд нийт 307 удаа Формула-1-ийн дэлхийн аваргын гран прид оролцжээ. Дэлхийн долоон удаагийн аварга, 91 түрүү, 68 поле байрлал буюу нэгдүгээр байрны гараа, болон 77 хамгийн хурдан тойргоороо формула 1-ийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан нисгэгч юм. Мөн түүнчлэн 155 удаа шагналт байранд орсон амжилтаараа хамгийн олон удаа шагналт байрт шалгарсан шилдэг гуравт тооцогдож явдаг.
1990 болон 1991 онд спорт загварын автомашины дэлхийн аваргын тэмцээнд идэвхтэй оролцож байгаад 1991 анх удаа формула 1-ийн Бельгийн Гран Прид Жордан багийг төлөөлөн оролцов. Дараагийн уралдаанд Бенеттон руу солиж орсон бөгөөд тэндээ 1995 он хүртэл үлджээ. Бенеттонд байх хугацаандаа анхны гран пригийн ялалтаа 1992 онд Бельгиэс авсан ба дараа нь 1994 болон 1995 оны формула 1-ийн дэлхийн аваргаар шалгарчээ. 1996 онд тэрээр Феррари руу шилжин орсон ба эндээ 2006 он хүртэл идэвхтэй формула 1-ийн уралдаанд оролцов. Михаэль Шумахер нь 2000 оноос 2004 он хүртэл таван удаа дараалан дэлхийн аварга болсон. Дараа нь хэдэн жил завсарлага авсаны эцэст 2010 онд буцан формула 1-д ирсэн ба энэ удаа Мерседесийн багт гурван жил болов. Энэ хугацаанд түүний нийт гаргасан амжилтаараа 2011 онд наймдугаарт жагссан явдал байлаа.
2013 оны 12 сарын 29-нд Михаэль цанаар гулгаж явахдаа осолдон хүнд гэмтэл авсан бөгөөд 2014 оны 6 сарын 16 хүртэл 6 сарын турш ухаан оролгүй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн. 2014 оны 9 сарын 4-нд эмнэлгээс гарсан тэрээр өдгөө гэрээрээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа.
Түүний төрсөн дүү Ральф нь 1997 оноос 2006 он хүртэл түүнтэй хамт Формула 1-д уралдаж байлаа.