Николай Лобачевский
From Wikipedia, the free encyclopedia
Николай Лобачевский (орос. Николай Иванович Лобачевский, 1792 оны 11-р сарын 1-нд Оросын хаант улсын Доод Новгород хотод төрсөн— 1856 оны 2-р сарын 12-нд Казань хотод нас барсан) —польш гаралтай оросын математикч, евклидийн геометрийг (гиперболын) нээсэн хүний нэг. Их сургуулийн боловсролын зүтгэлтэн.
Тэрээр цаг хугацаанаасаа түрүүлж, амьдралынхаа эцэс хүртэл бусдад үл ойлгогдож байсан бөгөөд зөвхөн 1870-аад онд л дэлхий даяар алдар нэр нь түгэсэнээр Николай Лобачевскийг 19-р зууны Оросын агуу математикчдын эгнээнд оруулсан. Английн математикч Уильям Клиффорд Лобачевскийг "Геометрийн Коперник" гэж нэрлэж байжээ.
Лобачевский Казанийн эзэн хааны их сургуульд 40 жил багшилсны дотор 19 жил ректороор ажилласан; Түүний үйл ажиллагаа, чадварлаг удирдлага нь их сургуулийг Оросын боловсролын байгууллагуудын тэргүүн эгнээнд авчирсан. Н.П.Загоскины хэлснээр Лобачевский бол Казанийн их сургуулийн "суурийг тавигч" байв.