Норвегийн ой
From Wikipedia, the free encyclopedia
"Норвегийн ой" (яп. ノルウェイの森 Норувэй но мори) - Японы алдарт зохиолч Мүраками Харүкигийн 1987 онд анх хэвлэгдсэн алдартай роман. "Норвегийн ой" хэмээх роман нь гарсан даруйдаа Мүракамиг дэлхий дахинаа алдаршуулж, зөвхөн Японд л гэхэд хоёр сая хувь борлогдож, түүний эл номыг тавиуртаа залаагүй сэхээтэн гэр бүл байгаагүй гэлцдэг. Энэ зохиолд амьдралд хөл тавьсан нэгэн залуугийн амьдрал, хайр сэтгэл болоод хүмүүний нандин харилцааны тухай өгүүлнэ.
2021 онд "Нэпко" хэвлэлийн газар монгол хэлээр орчуулж хэвлүүлсэн байна.