Норвич Сити
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Норвич Сити баг (Англи: Norwich City Football Club) нь Английн хөлбөмбөгийн баг бөгөөд зүүн нутгийн Норфолк каунтигийн Норвич хотын харъяалалтай юм. 2011–12 оны улиралд Норвич Сити Премьер лигт зургаан жилийн дараа дахин дэвшин тоглож буй бөгөөд Лигийн АШТ-ий 2010–11 улиралд хоёрдугаар байр эзлэн дэвших эрхтэй болсон билээ.[2]
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Норвич Сити баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Канари бялзуухайнууд | |||
Байгуулагдсан | 1902 оны 6 сарын 17[1] | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Карроу Роуд (Багтаамж: 27,033) | |||
Ерөнхийлөгч | Алан Боукетт | |||
Менежер | Пол Ламберт | |||
Лиг | чемпионшип | |||
2018–19 | Лигийн АШТ, 1 дугаар байр (дэвшсэн) | |||
| ||||
Энэ улирал |
Тус баг нь 1902 онд байгуулагджээ. Анх тэд тэргүүн лигт 1972 онд дэвшиж байсан ба өдгөөг хүртэл нийт 21 улирал тэр дундаа есөн улирал тасралтгүй тоглосон гэх амжилтыг үзүүлж байсан байна. Норвич 1962 болон 1985 онуудад Лигийн цомын аваргаар хоёр удаа тодорч байжээ. Премьер лигийн 1992–93 оны буюу анхны гишүүн тэд шинэ статустай болсон уг лигт гурав дахь удаадаа тоглож буй. Түүнчлэн 2004–05 онд УЕФА-гийн цомд 3 дугаар тойрогт шалгарч байжээ
Норвич Сити Карроу Роуд цэнгэлдэх хүрээлэндээ 1935 оноос хойш тоглож байгаа бөгөөд Зүүн Англидаа хөршлөдөг Ипсвич Таун багтай 138 удаагийн ширүүн тулаан өрнүүлсэн байдаг байна.
Хөгжөөн дэмжигчидийн дунд дуулдаг "On The Ball, City" дуу нь дэлхийн хамгийн анхны түүхтэй гэгддэг.