Паг Жэ-бом
From Wikipedia, the free encyclopedia
Жей Парк (Солонгос нэр: Пак Жэ-бом, Хангул: 박재범, Ханжа: 朴載範, 1987 оны дөрөвдүгээр сарын 25-нд төрсөн) Өмнөд Солонгосын жүжигчин, бүжигчин, модел, дууны шүлэг зохиогч, хөгжмийн зохиолч, b-boy, реппер, Америкийн дуучин, Сиатл дахь Хөдөлгөөний урлаг (Art of Movement)[1] b-boy багийн гишүүн юм. Өсвөр насандаа b-boy стилиэр бүжиглэх болж энэ чадвараараа тайзан дээрх гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлэн алдаршиж эхлэв.[2] Солонгосын домог болсон поп дуучин Патти Ким түүнийг “төрөхөөс заяагдсан” авьяастай хэмээн магтаж байсан юм.[3] Мөн DFSB Kollective –ийн дижитал хөгжмийн худалдааны ерөнхийлөгч Нью Уорк Таймс сонины нийтлэлд Жей Парк бол “дан ганц дуучин биш, тэр өөрийн ПР, фэн клубынхээ тэргүүлэгч, телевизийн нэвтрүүлгүүдээ хийдэг” хэмээн дурьджээ.[4]
Жей Парк | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Жей Парк Пак Жэ-бом (박재범) |
Тайзны нэр | Сөүлийн үзэсгэлэнт ханхүү |
Төрсөн | 1987 оны 4 сарын 25 (1987-04-25) (37 настай) АНУ, Вашингтон, Эдмондс |
Хөгжмийн урсгал | Хип хоп, R&B, Soul, Поп, Реп, Dance, К-поп |
Мэргэжил | Дуучин, бүжигчин, реппер, b-boy, хөгжмийн продюсер, дууны шүлэг зохиогч, модел, бүжиг дэглээч, жүжигчин |
Идэвхтэй | 2008–одоог хүртэл |
Студи | JYP Entertainment (2008–2010) SidusHQ (2010–одоо) |
Хамтардаг уран бүтээлчид | Art of Movement (AOM), Cha Cha Malone, Korean Assassins, Prepix, Project Prepix Asia (PPA), Dok2, The Quiett, Dumbfoundead, SoReal Cru, G.NA |
Цахим хуудас | jaypark Jay Park's signature |
JYP энтертайментийн дор дөрвөн жил бэлтгэгдэж байгаад 2PM хамтлагт ахлагчаар 2008 онд анхны дебютээ хийсэн бөгөөд энэ үеэс нэр хүнд нь өсч эхэлсэн юм. Түүний MySpace дэх хуудсыг нь хакердаж 2005 онд /өсвөр настай байхдаа/ Солонгосын тухай бичиж байсан зүйлийг нь мэдээллийн хэрэгслүүдээр олонд цацсаны дараахан буюу 2009 оны есдүгээр сард Сиатл руугаа буцав. Удалгүй 2010 оны эхээр албан ёсоор хамтлагаа орхиж байгаагаа зарласан юм. Тэрээр 2010 оны 3 сард B.o.B-н “Nothin’ on You” дуунд өөрийн бичсэн үгээр ковер хийж видеогоо Youtube сайтад байршуулсан бөгөөд үзэгчдийн тоо маш хурдтай өсөж ердөө 24 цагийн дотор 2 саяд хүрэв. 2010 оны 7 сард Count on Me (Korean: 믿어줄래; Revised Romanization: Mideojullae) нэрээр гаргасан хувилбар чартуудад дээгүүр байр эзэлж, ялангуяа Gaon чартад гарсан даруйдаа нэгд орсон юм. Парк 2010 оны 6 сард Digital Media Wire-н СЕО, энтертайнмент төлөөлөгч Ned Sherman-ний танилцуулснаар Hype Nation кинонд тоглохоор Өмнөд Солонгосд газардлаа. Удалгүй 2010 оны 7 сард Өмнөд Солонгосын томоохон агентлагуудын нэг болох SidusHQ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, соло дуучин, жүжигчнээр ажиллаж эхлэв.
Түүний анхны мини цомог Take a Deeper Look 2011 онд гарч, Өмнөд Солонгосын multi-platinum амжилтыг үзүүлэв. Жей Парк KBS' Music Bank – д “Abandoned" дуугаар анхны тайзны үзүүлбэрээ үзүүлж, хамгийн анхны тайзны гаралтаараа ялагч болсон уран бүтээлч юм. Соло уран бүтээлчээр тухайн жилийнхээ Солонгосын Грэмми гэгддэг 2011 Golden Disk Awards –н "Record of the Year" шагналыг хүртэв. 2011 оны сүүлчээр тэрээр "Demon", "Girlfriend", "Star" синглүүдээ гаргаж, Mr. Idol солонгос кинонд дүр бүтээж, KBS-н зохион байгуулдаг Immortal Song 2 нэвтрүүлэгт оролцов. 2011 оны эцэс гэхэд анхны бүрэн хэмжээний цомгийнхоо эхлэл болгож New Breed Part 1 бүтээлээ гаргалаа.
2012 оны хоёрдугаар сард анхны бүрэн хэмжээний New Breed цомгоо гаргасан бөгөөд олон улсын болон Солонгосын чартуудыг маш хурдан хугацаанд тэргүүлж, долоо хоногийн дотор multi-platinum амжилтыг дахин давтав. Мөн тэрээр англи хэл дээр Fresh Air: Breathe It mixtape гаргав. Анхны энэхүү mixtape нь түүнийг DatPiff-аас 100,000 илүү татагдсан тохиолдолд олгогддог алтан статус бүхий Азийн анхны дуучин болгов. 2012 онд New Breed албумаа гаргасны дараа Сөүлд анхны бие даасан тоглолтоо маш амжилттай хийв, мөн Ази, Австарлийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Америкт түүний тоглолтын талаарх мэдээллийг Verizon APAHM байгууллагууд мэдээлж байсан. Мөн тэрээр 2012 оны Малайзад болсон MTV World Stage Live (MTV World Stage Live in Malaysia 2012) хаалтын ажиллагаанд оролцсон юм. Тухайн жилдээ KBS-ийн Immortal Song 2-т эргэн ирж, MBC-ийн Come to Play нэвтрүүлгийн гишүүн болж, tvN-н Saturday Night Live Korea нэвтрүүлэгт оролцох болов. 2013 оны эхээр Saturday Night Live Korea-д байнгын оролцон тоглох гишүүн болов.