Сейм
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Польш Улсын Сейм (пол. Sejm Rzeczypospolitej Polskiej [sεjm]) - Польш Улсын хууль тогтоох Үндэсний Ассамблейн Доод танхим. Польшийн өнөөгийн Сейм 1989 онд коммунист дэглэм унасны дараа дахин сэргээн бий болсон.
Сейм бол Польшийн парламентын доод танхим юм; дээд танхим нь Сенат юм. Бүх нийтийн, тэгш, шууд, хувь тэнцүүлсэн сонгуулиар нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон 460 депутатаас бүрдэнэ.
Социализмын 1947-1989 онуудад тус улсын нэг танхимтай парламентыг Сейм гэж нэрлэж байжээ.