Сейм (Латви)
From Wikipedia, the free encyclopedia
Латви улсын Сейм (латв. Saeima) -Латви улсын нэг танхимтай парламент юм. Сейм нь 5 тойргоос 4 жилд нэг удаа пропорционал тогтолцоогоор 100 гишүүнээ сонгогдог байна.
2022 онд Бүгд Найрамдах Латви Улсын Парламент чухал үйл явдлыг тэмдэглэж байна: энэ жил Саймагийн анхдугаар чуулган байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Анхны Сейм /Сайма/ 1922 оны 11-р сарын 7-ны өдрийн 12:00 цагт анхны чуулганаа хийжээ. Парламент зарлан хуралдуулахтай зэрэгцэн төрийн эрх барих хэлбэр, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчмыг зохицуулах төрийн дээд хууль болох Үндсэн хууль (Сатверсме) хүчин төгөлдөр болжээ. Эдүгээ Сейм 13 дахь удаагийн чуулганаа хийж байгаа ч парламентын үйл ажиллагаа, сонгуулийн үндсэн зарчим олон жилийн турш өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Парламентын засаглалтай ардчилсан нийгэмд ард түмний төлөөлөл эрх мэдлийн дээд байгууллагыг бүрдүүлдэг. Сейм бол Латви улсын хууль батлах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй цорын ганц төрийн байгууллага юм. Парламент нь Латви улсын Ерөнхийлөгчийг сонгож, Засгийн газрыг баталж, түүний ажилд хяналт тавьж, төрийн бусад өндөр албан тушаалтныг томилж, батламжилдаг. Сейм нь Латвийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Сеймын чиг үүргийн Латви улсын Үндсэн хуулиар тодорхойлсон байдаг бөгөөд Сеймын дэг, дүрмийг Сейм өөрөө боловсруулж, түүний чиг үүрэг, дэг журамтай холбоотой дотоод дүрмийг тусгасан байдаг. Эдгээр хоёр хууль нь Сеймын үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин болдог байна.
Сеймын ажлыг Сеймаас сонгогдсон Тэргүүлэгчид хянадаг. Тэргүүлэгчид нь Сеймын дарга, хоёр дэд дарга, нарийн бичгийн дарга, дэд дарга гэсэн таван гишүүнээс бүрддэг ажээ.
Бүгд Найрамдах Латви улсын Сейм бол нийгмийн оролцоог дэмждэг нээлттэй парламент. Сонгогчид, олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, Латвийн бүх ард түмэн Сеймын ажлыг хянаж, хууль боловсруулах үйл явцад оролцох бүрэн боломжтой.