Тогтмол санах ой
From Wikipedia, the free encyclopedia
Тогтмол санах ой (Англи: Read-only memory, ROM) нь компьютер, бусад электроникийн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг санах ойн төрөл. ROM-д хадгалагдсан өгөгдөл нь ихэнхдээ өөрчлөгдөхгүй тул голдуу firmware (тодорхой техник хангамжтай нягт холбоо бүхий шинэчлэх шаардлага бага програм)-г түгээхэд хэрэглэгдэнэ.
ROM гэж ихэнх тохиолдолд mask ROM-г илтгэх бөгөөд энэ нь өгөгдөлтэйгээ хамт үйлдвэрлэгддэг ба үүнийг програмчлах боломжгүй. Орчин үеийн EPROM, flash EEPROM төрлүүдийн өгөгдлийг олон удаа (хязгаартай хэмжээгээр) устгаж, дахин бичих боломжтой байдаг. Mask ROM нь хэдийгээр хялбар бүтэцтэй байдаг ч өнөө үед эдийн засгийн хувьд ашигтай, хялбар програмчлах боломжтой шинэ төрлийн ROM-г хэрэглэх болсон.