![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/CIRCLE_1.svg/langmn-640px-CIRCLE_1.svg.png&w=640&q=50)
Тойрог
From Wikipedia, the free encyclopedia
"Тойрог" болон "Тойрог" үгээр энд холбогдлоо. Бусад засаг захиргааны нэгж, «Тойрог (салаа утга)»-с харна уу.
Евклидийн геометрт тойрог гэдэг нь хавтгай дээр өгөгдсөн цэг буюу төвөөс тогтмол зайд (Радиус хэмээдэг) орших бүх цэгүүдийн олонлог юм.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/CIRCLE_1.svg/320px-CIRCLE_1.svg.png)
Тойргууд нь хавтгайг гадаад болон дотоод хоёр хэсэгт хуваадаг энгийн битүү муруйнууд юм. Тойргийн урт гэдэг нь тойргийн муруйн уртыг хэлдэг ба тойргийн дотоод хэсгийг диск гэдэг. Тойргийн нум нь тойргийн дурын тасралтгүй цэгүүдийн олонлог юм.
Тойрог нь хоёр фокус нь давхацсан эллипс юм. Тойрог нь тэгш конусын тэнхлэгтэйгээ перпендикуляр хавтгайтай огтлолцсон хөндлөн огтлол болдог.