Хенри Эгард Уоллес
From Wikipedia, the free encyclopedia
Хенри Эгард Уоллес – (Англи: Henry Agard Wallace; 1888 оны 10 дугаар сарын 7-нд АНУ-ын Айова мужийн Эдэйр Коунтид төрсөн-1965 оны 11 дүгээр сарын 18-нд нас барсан) нь АНУ-ын улс төрийн зүтгэлтэн, ажил хэрэгч хүн, сэтгүүлч.
Хенри Уоллес | |
---|---|
Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улсийн 33 дахь дэд ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1941 оны 1 сарын 20 – 1945 оны 1 сарын 20 | |
Ерөнхийлөгч | Франклин Рузвельт |
Өмнөх | Жон Гарнер |
Дараах | Харри Трумэн |
АНУ-ын худалдааны 10 дахь нарийн бичгийн дарга (Сайд) | |
Албан тушаал хашсан 1945 оны 3 сарын 2 – 1946 оны 9 сарын 20 | |
Ерөнхийлөгч | |
Өмнөх | Жесс Жонс |
Дараах | Эверэлл Харриман |
АНУ-ын 11 дэх хөдөө аж ахуйн нарийн бичгийн дарга (Сайд) | |
Албан тушаал хашсан 1933 оны 3 сарын 4 – 1940 оны 9 сарын 4 | |
Ерөнхийлөгч | Франклин Рузвельт |
Өмнөх | Артур Хайд |
Дараах | Клод Викард |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Хенри Агард Уоллес 1888 оны 10 сарын 7 (1888-10-07) АНУ, Айова муж улс, Ориент |
Нас барсан | November 18, 1965(1965-11-18) (77 насалсан) АНУ, Коннектикут муж улс, Данбөри |
Улс төрийн нам |
|
Эхнэр, Нөхөр | Ило Браун (г. 1914) |
Хүүхэд | 3 |
Боловсрол | Айова мужийн их сургууль (BS) |
Гарын үсэг | |
Айовагийн их сургуулийг мал аж ахуйчаар 1910 онд төгсөөд малын фермд ажилласан. Мөн өөрийн гэр бүлийн сонины редактораар давхар ажиллаж байжээ.
1933-1940 онд Франклин Рузвельт түүнийг АНУ-ын Хөдөө аж ахуйн сайдаар томилсон.
1941-1945 онд АНУ-ын 33 дахь Дэд Ерөнхийлөгчөөр ажилласан.
1945-1946 онд АНУ-ын Худалдааны сайдаар ажиллаж, Ерөнхийлөгч Харри Трумэний үед огцорсон.
1948 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн байгуулсан “Прогрессив” /Хөгжил-Дэвшил/ намаас нэр дэвшиж ялагдаад улс төрөөс холдсон байна.
Тэрээр Х.Трумэний хэрэгжүүлсэн "Маршаллын төлөвлөгөөг" эсэргүүцэгч байсан бөгөөд түүний либерал үзэлтэй гэдэг байжээ.
АНУ-ын Коннектикут мужийн Данбери хотод 1965 оны 11 дүгээр сарын 18-нд нас барсан.