Эванэссэнс
From Wikipedia, the free encyclopedia
Эванэссэнс (Evanescence) нь Америкийн рок хамтлаг. Дуучин, төгөлдөр хуурч Эйми Лий, гитарчин Бэн Мүүди нар Арканзас муж улсын Литтл Рок хотноо 1995 онд байгуулсан.[1][2] Хувиар цомгууд гаргасныхаа дараагаар 2003 онд анхныхаа бүрэн хэмжээний Fallen цомгийг Wind-Up Records студиар гаргажээ. Fallen нь дэлхий даяар 15 гаруй сая хувь борлуулагдсан бөгөөд хоёр Грэмми шагнал хүртээсэн.[3] Жилийн дараа Anywhere but Home нэртэй анхны амьд цомгоо гаргасан бөгөөд дэлхий даяар сая гаруй хувь борлогджээ. 2006 онд хоёр дахь студийн цомог болох The Open Door-ийг гаргасан бөгөөд энэ нь таван сая хувь борлогдсон байна. [4]
Evanescence | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Идэвхтэй | 1995–одоог хүртэл[1] |
Студи | Wind-up Records |
Цахим хуудас | Evanescence.com |
Эйми Лий Терри Балсамо Тим МкКорд Трой МкЛоухорн Уилл Хант | |
Өмнөх гишүүд | |
Бэн Мүүди Дэйвид Ходжэс Роки Грэй Жон ЛеКомпт Уилл Бойд |
Evanescence нь 1995 онд Арканзасын Литтл-Рок хотод дуучин, төгөлдөр хуурч Amy Lee ба гитарчин Ben Moody хоёрын бүрэлдхүүүнтэйгээр анх гараагаа эхэлжээ. Хамгийн анхны цомгийнхоо дараа хамтлаг анхны бүрэн хэмжээний цомог буюу Fallen-г Wind-up Records студиар анх 2003 онд худалдаанд гаргажээ. Fallen цомог нь 17 саяас их хэмжээгээр зарагдсан бөгөөд Grammy Awards-д 7 удаа нэр дэвшиж, 2 удаа түрүүлж, сүүлийн шилдэг 10 жилийн хамгийн их зарагдсан цомгуудаас зургаад орсон байна. Жилийн дараа Evanescence хамтлаг "Anywhere But Home" гэх амьд цомгоо хийсэн бөгөөд энэ цомог нь Дэлхий даяар 1 сая хүртэл зарагджээ. 2006 онд хамтлаг хоёр дахь цомог буюу “The Open Door” цомгоо худалдаанд гараад 5 сая хүртэл хуулбараар зарагдсан юм.
Хамтлагийн гишүүд хэд хэдэн удаа солигдсон: 2002 онд David Hodges хамтлагаас гарсан. 2003 онд хамтлагийг үүсгэгч Moody аялан тоглолтын үеэр хамтлагаас гарсан, басс хөгжмөөр тоглогч Will Boyd 2006 онд, дагалдан гитарчин John LeCompt бас бөмбөрчин Rocky Gray тус тус 2007 онд хамтлагаас гарсан байдаг. Хамтлагийн сүүлийн хоёр гишүүнээ алдсанаас болж түр зуурийн өөр өөр гишүүдээр аялан тоглолтоо гүйцээсэн. Billboard-д Evanescence хамтлаг сүүлийн арван жилийн шилдэг дуучинаар 71-т орсон байдаг. Evanescence хамтлаг нь 2009 оны 6 дугаар сард шинэ бүрэлдхүүнтэйгээр буцаж ирснээ зарласан ба 2011 оны 10 сарын 11-нд өөрсдийнхөө бие даасан гурав дахь цомгийг гаргасан. Тэдний энэ цомог нь хямдралтай худалдаанд 127000 хувь борлогдож үүгээрээ Billboard-ын шилдэг 200 жагсаалтанд тэргүүн байранд орсон бөгөөд Examiner.com веб сайтад Billboard-ын 4 төрлийн жагсаалт болох Рoк цомог, Альтернатив цомог, Дижитал цомог, Хүнд рок цомгуудад тус тус тэргүүлсэн амжилт гаргасан байна. 2011 оны 8 сарын 9-нд тэд анхны Сингл бүтээл болох "What You Want"-ийг гаргасан байна. Тэдний хоёрдахь бүтээл болох "My Heart Is Broken" нь 2011 оны 10 сарын 31-нд радио фм-ээр цацагдаж эхэлсэн байна.