Эдуард Сновден
From Wikipedia, the free encyclopedia
Эдуард Жозеф Сновден (Англи: Edward Joseph Snowden - 1983 оны 6 сарын 21-нд төрсөн) нь АНУ-ын иргэн компьютерийн техникч мэргэжилтэй, албан ёсны боловсрол эзэмшээгүй, өмнө нь АНУ-ын Тагнуулын Төв Газарт техникч хийж байсан бөгөөд 2013 оны 6 сард иргэдийг хууль бусаар чагнан мөрдөх АНУ-ын засгийн газрын ажиллагааг нийтэд дэлгэсэн хүн юм. Тэр Хавай дахь Бүз Аллен Хамильтон компанийн холбооны засгийн газарт үйлчилгээ үзүүлж байсан Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн салбар сүлжээнд иргэдийн яриа ба интернэтийн харилцааг бүтнээр нь хурааж бичигч тагнуулын сүлжээний ажилтан байхдаа хэсэг бичлэгийг хуулан авч 2013 оны 5 сард Хонконгод эрүүл мэндийн шалтгаанаар дүрвэн гарч, Их Британийн Гардиан болон АНУ-ын Вашингтон Пост сонинуудад хандаж мэдээллийг дэлгэжээ.