Үбүнтү
Debian дээр суурилсан Linux үйлдлийн систем / From Wikipedia, the free encyclopedia
Үбүнтү Ubuntu нь Debian суурьтай нээлттэй эхийн линукс үйлдлийн системийн тархац юм. Debian нь чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн үзэл санааг тууштай дагадаг, өндөр чанартай, тогтвортой, суулгаж ашиглахад хялбар, програм хангамжийн арвин сантайгаас гадна зөвхөн сайн дурынхан хөгжүүлдэгээрээ бусад тархацуудаас онцлог юм. Өөрөөр хэлбэл чөлөөт програм хангамжийн тодорхойлолтоор танд олгогдсон ажиллуулах, судлах, түгээх болон сайжруулах эрхүүдийг дээдлэх ба түүний хөгжүүлэлтийн ард ямар нэг компани байдаггүй харин сайн дурынхан зөвхөн өөрийн сайн дураар хөгжүүлдэг систем бий.
Хөгжүүлэгч | Canonical Ltd., Ubuntu community |
---|---|
Анхны хувилбар | 20 10 сарын 2004; 19 жилийн өмнө (2004-10-20) |
Тогтвортой хувилбар | 14.10 Utopic Unicorn / 23 10 сарын 2014; 9 жилийн өмнө (2014-10-23)[1] |
Хэл | 55 гаруй хэлтэй LoCos |
Лиценз | Free software licenses (mainly GPL) |
Вэб хуудас | http://www.ubuntu.com |
Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ, "зүгээр л ажиллана" гэсэн амлалтыг нийт хэрэглэгчиддээ өгөөд байгаа билээ. Техникийн болон бусад төрлийн төлбөртэй үйлчилгээг Canonical эсвэл Ubuntu түншүүдээр дамжуулан авах боломжтой.
2004 оны 10-р сарын 20 анхны Ubuntu 4.10 буюу Warty Warthog хувилбараа гаргасан ба Ubuntu нь 6 сар тутам шинэ хувилбар гаргадаг бөгөөд 2 жил тутамд урт хугацаанд дэмжигдэх хувилбар гаргахаар төлөвлөсөн байдаг. Энэ хувилбар нь бусад хувилбаруудаа бодвол 18 сарын хугацаанд бус хэрэглэгчийн хувилбар нь 3 жил, серверийн хувилбар нь 5 жилийн дэмжлэг авдаг юм. Тодруулбал, өөрийн дэмжигдэх хугацаанд бүхий л програм хангамжуудын сайжруулалтыг авах ба шинэ хувилбарт шилжих эрсдэлээс айхгүй байх боломжтой юм.