Өлзийт
From Wikipedia, the free encyclopedia
Өлзийт хан (Монгол бичиг:ᠦᠯᠵᠠᠢᠲᠦ
ᠬᠠᠨ, латин галиг: Öljaitü Qan, Перс: اولجایتو) буюу Гийас ад-Дунйа ва-д-Дин Мухаммед-э Ходабандэ (Перс хэл: محمد خدابنده, khodābande гэдэг нь Персээр "Бурхны боол" гэсэн утгатай; 1282 оны 3 сарын 24 – 1316 оны 12 сарын 16) нь Ил Хант улсыг 1304 оноос 1316 он хүртэл захирч байсан найм дахь ил хан байсан. Тэрбээр Аргун ханы хэрэйдийн Урук хатнаас төрсөн хөвүүн бөгөөд Газан ханы дүү.