Автомашины дугуй
иж бүрэн машины дугуйны нэг хэсэг / From Wikipedia, the free encyclopedia
Автомашины дугуй нь обуд болон дугуй, дотор хаймар зэргээс бүрдэнэ. Автомашины дугуй нь явж буй зам болон тээврийн хэрэгсэл хоёрыг холбогч гишүүн юм. Дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн явалтанд ихээхэн нөлөөтэй. Дугуйг ямар замд ашиглах, хэр зэргийн температур болон ачаалалд ашиглахаас нь хамааруулан үйлдвэрлэдэг. Жишээ нь төв европод ашиглагдаж байгаа автомашинууд нь ихэвчлэн асфальтан замд ашиглагдах ба замын гадаргын температур нь -15 °С -ээс +60 °С хооронд байна. Замуудын чийглэгийн хэмжээ харилцан адилгүй байхаас гадна өвлийн улиралд шинэ орсон цас эсвэл дагтаршсан цас болон мөсөөр хучигдсан ч байна. Онолын хувьд энэ бүх замд тохируулан хийсэн дугуй байх боломжтой. Гэхдээ үйлдвэрлэлтийн өртөг болон амьдралын хугацааг нь чухалчлан авч, аль болох өргөн хүрээг хамруулан ашиглах зорилготойгоор дараах төрлийн дугуйг үйлдвэрлэдэг.
Европын холбооны улсуудад 2012 оны арваннэгдүгээр сарын 1-с эхлэн автомашины дугуй үйлдвэрлэгчид тухайн үйлдвэрлэж буй дугуйныхаа түлшний хэрэглээ, норсон үеийн гулсахгүй байх чанар болон чимээний ангилал зэрэг мэдээллийг заавал тогтсон шошгон дээр тавих шаардлагатай болсон.