Гэсэр
From Wikipedia, the free encyclopedia
Гэсэр хааны тууж (бүрэн нэр нь "Арван зүгийн эзэн Гээр хааны тууж", төвөд. གེ་སར་རྒྱལ་པོ) нь нийтийн тооллын өмнөх 100-300-д оны үеэс VI зууны хооронд үүсч, XII зуун гэхэд улам боловсронгуй болсон, Төвөд, Монгол, Буриад, Цагаан Монгол зэрэг төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн тууль юм. Гэсэрийг Жангар, Монголын нууц товчоо зохиолуудын хамт Монголчуудын эртний утга зохиолын гурван оргил гэдэг.
Үүссэн цагаасаа хойш олон үндэстэнд тархсан ба одоо ч Төвөд, Өвөр Монгол, Хөх нуурт хайлагдаж буй дэлхий дээрхи хамгийн урт амьд тууль юм. Олон үндэстэнд тархсаныхаа хувьд үндэстэн бүрийн онцлогийг шингээсэн олон янзын хувилбартай.
Гэсэр нь цар хэмжээний хувьд их том урт тууль юм. Өнөө үед эмхтгэгдсэн байдлаас үзвэл, Төвөд үндэстний хувилбар нь л гэхэд нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэг, хорин сая гаруй үгтэй юм. Бүлэг, мөр, үгийн тоо нь эртний Вавилонийн Гильгамешийн туульс, Грекийн Илиада, Одиссей, Энэтхэгийн Рамаяана, Махабхарата зэрэг дэлхийн нэрт таван туулийн нийлбэрээс ч их байдаг юм.
Академич Цэндийн Дамдинсүрэн модон барын 7 бүлэг Гэсэрийн туужийг гол эх болгон "Номч хатны Гэсэр"-ээс нөхөн сэргээж 9 бүлгийг 1986 онд кирилл үсгээр хэвлүүлжээ.