Дундад Ази
From Wikipedia, the free encyclopedia
Дунд (дундад) Ази (хуучнаар Өрнө Туркестан, Оросын Туркестан) — Төв Азийн баруун хагас.
|
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз таван улсын нутгийг Дунд Ази хэмээн хамтатгана. Зөвлөлт Холбоот Улсын үед Казахаас бусад дөрвийг албаны хэлээр «Дунд Азийн эдийн засгийн район» гэдэг байв.
Дунд Азид Устюрт, Тураны нам доор газар, Тургайн тэгш өндөрлөг, Шар нуруу, Копетдаг, Памир-Алай, Тянь-Шань (Тэнгэр уул), Зүүнгарын Алатау, Саур, Тарвагатайн нуруу, Каракум, Кызылкум цөл, Арал тэнгис байдаг.
Орос, Монголоос ялгаатай нь англи хэлэнд ийм нэр томьёо байхгүй. НҮБ-ын шинэ бүсчлэлээр Монгол улс Central Asia (үгчилвэл Төв Ази)-ийн гадна үлдсэн. Гэвч олон жил Төв Азийн орон гэгдэж явсан, соёл, газар зүйн бодит холбоо нөхцлөөр Төв Азийн орон мөн бөгөөд Central Asia-г «Дунд Ази» гэж ялгадаг хэвээрээ байна.
Дунд Ази бол урьдын түүхэнд торгоны замын зангилаа ба нүүдлийн иргэншил хөгжиж асан газар юм.