Сүбэдэй баатар
Чингис хаан болон Өгөөдэй хааны Бүх цэргийн жанжин, стратегич / From Wikipedia, the free encyclopedia
Сүбээдэй (Уйгуржин Монголоор: , Латин бичиглэл: Sübegetei ; Хятад: 速不台 , пиньинь галиг: Subutai Subetei, Subetai, Subotai, Tsubotai, Tsubodai, Tsubetei, Tsubatai ; Дундад үеийн Монгол хэлэнд: "Sube'edei"; Орчин цагийн Монгол хэлэнд: Сүбээдэй; 1175–1248) 1206 онд Их Монгол улс байгуулагдахад Сүбээдэй баатар нь төрийн 88 мянгатын ноёдын 52 дах 1000-тын ноён, 4 үнэнч нохосын нэг, Гэзэг цэргийн ангийн захирагчаар томилогджээ. Хожим Өгэдэй хаанд өргөмжлөгдсний дараагаар Их жанжин болсон. Чингис хаан болон Өгэдэй хааны цэргийн гол стратегич байсан. Сүбээдэй баатар Чингис хааны хийсэн бүх аян дайнд Зэв жанжны удирдлага дор Гэзэг цэргийн захирагчаар оролцсон. Тэрээр гучин хоёр үндэстнийг байлдан дагуулсан хорь гаруй дайныг шууд удирдаж, жаран таван тулалдаанд ялсан юм. Ингэхдээ тэрээр дэлхийн түүхэн дэх ямарч командлагчийн эзэлж байгаагүй газар нутгийг байлдан дагуулснаараа дээд амжилт тогтоосон юм. Тэр армиа хоорондоо хэдэн зуун км хол зайтай байнгын хөдөлгөөнт зохион байгуулалттайгаар байрлуулж, уран сэтгэмжтэй, хашир стратеги хэрэглэн ялалтанд хүрч байлаа. Сүбээдэй баатар Унгар, Польшийн хоорондоо 500 гаруй км зайтай цэргийн хүчийг 2 хоногийн дотор устгах төлөвлөгөөг боловсруулсан.
Сүбэдэй баатар | |
---|---|
Төрсөн | 1175 он Хамаг Монголын ханлиг, Бурхан халдун уул |
Нас барсан | 1248 он Их Монгол Улс, Туул голын сав газар дахь өргөөндөө |
Үндэстэн | Монгол, Урианхай аймгийн Жарчиуд овгийн хүн |
Ажил | Цэргийн их жанжин, Гэзэг цэргийн захирагч |
Сүбээдэй баатарыг агуу жанжин болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол Зэв ноён бөгөөд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайны үед түүний удирдлага дор байлдаж байхдаа түүний цэрэг дайны ухааныг их суралцжээ.
Түүхчид Сүбээдэй баатарыг одоогийн Монгол нутаг дахь Онон голын эх хэсгийн баруун талд нь 1175 онд төрсөн. Тэр бол Монголын Урианхай аймгийн хүн юм. Сүбээдэйн гэр бүл, Тэмүүжиний гэр бүлийнхэнтэй олон үеэрээ хамтрагч, холбоотон байжээ. Сүбээдэйн элэнц өвөө Нэрби нь Монголын Тумбина Сэцэний холбоотон байжээ. Сүбээдэйн аав Жарчиудай төмрийн дархан зэвсгийн мэргэжилтэн, Тэмүүжинийг Балжун нуурын эрэгт хүнд хэцүү байх үед нь хоол хүнсээр хангаж, түүний хамтрагч болж байсан бөгөөд Сүбээдэйн ах Зэлмэ юм. Мөн Сүбээдэйн өөр нэг ах Чаурхан (Чахурхан ч гэдэг) Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэрээр багаасаа аавынхаа төмрийн дарханы мэдлэг боловсрол зэвсэг хийх мэдлэг ухааныг суралцан Чингис хааны бүхий л зэр зэвсэг хуяг дуулгыг хийдэг байсан бөгөөд анхны галт зэвсгүүдийг зохион бүтээсэн.
Тэрээр өөрөө агуу жанжин байснаар тогтохгүй үр хүүхдүүддээ өөрийн цэргийн эрдэм ухааныг зааж сурган Үр ач нар нь өөрөөс нь дутхааргүй агуу жанжид болжээ. Түүний хүү Урианхадай Мөнх хааны үед их жанжнаар томилогдон Тангуд Европ руу хийсэн дайнуудад эцэг Сүбээдэйгийн удирдлага дор оролцож Дали Камбож Бирм Вьетнам зэрэг улсуудыг эзлэн авсан бол Сүбээдэйн ач хүү Ажу мөн адил Хубилай хааны үед Юань гүрний их жанжнаар томилогдсон бөгөөд Өмнөд Сүн улсыг бүхэлд нь эзлэн авч өвөөгийнхөө зохион бүтээсэн галт зэвсгүүдийг улам боловсронгуй болгож Дэлхийн түүхэнд дэх хамгийн шилдэгт тооцогддог тэнгисийн цэргийн ангийг зохион байгуулж Япон руу дайрах төлөвлөгөөг боловсруулж Зүүн өмнөд азийн далайн орнуудыг хараат болгосон.
Цэргийн түүхчид Сүбээдэй Урианхадай Ажу гэдэг аав хүү ач гурвын нийт эзлэн авсан газар нутгийг судлан үзээд дэлхийн экваторыг хоёр тойрсонтой тэнцэх хэмжээний газар нутгаар явж байлдан дагуулалт хийсэн хэмээн тооцоо гаргажээ. Ийм явдал дэлхийн бүх цаг үеийн ямар түүхэнд байдаггүй ажээ.