Төвөдүүд
From Wikipedia, the free encyclopedia
Төвөд (тө. བོད་པ།་ Bodpa; Хятад: 藏族 Zàng Zú) — Төвөдийн уугуул угсаатны нийтлэг.[1] 2000 онд 5,416,021 сая Төвөд хүн бүртгэгдсэнээр бол Бүгд Найрамдах Хятад Ард Улс дотор ялган таньдаг 56 угсаатны 10-р олон тоотой нь болно.[2] Мөн Энэтхэгт 15-20 түм, Балбад түм орчим, Бутанд мянгаад тоотой байна гэдэг.
Төвөд үндэстэн | |
Олон нэр | монгол халимаг хоёр кирилээс → Төвд худмын галиг, буриад кирилээс → Түвд МУ-ын 2011 оны тогтоолоор → Төвөд |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 10.5 сая. Үүнээс: Хятад (БНХАУ) — 6,282,187 (2010)
|
Хэл аялга | Төвөд хэл (олон аялгуут), Хятад хэл |
Бичиг үсэг | Хоёр янзын төвөд үсэг бичиг |
Шүтлэг | Буддын шашны буяны ёс (шарын шашин) |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | олон бий |
Хэл угсаа | Төвөд-Бирм төрлийн хэлтэн |
Төвөд угсаатан Хөхнуур-Төвөдийн өндөрлөгт дасан зохицож амьдарсаар ирсэн. Буддын шашныг амьдралын гол хэв маяг болгон шүтдэг шашинсаг улс. Шашиндаа өөриймсөж салбарлуулан хөгжүүлсэн байдаг. Монголчуудтай шашин шүтлэгээр хамгаас дотносно. Төвөдүүд олон аялгуутай Төвөд хэлээр ярилцдаг. Төвөд хэл Хятад-Төвөд язгуурын Төвөд-Бирм хэлний бүлэгт харьяалагддаг. Төвөд хэлэнд зориулсан хоёр янз цагаан толгой бий. Төвөдийн шашны нөлөө монголчуудад ихээхэн нөлөөлсөн байдаг ч монгол соёлын нөлөө төвд соёлд бас бий.
Хятад доторх Төвөдүүдийн 44.8% нь Төвөдийн өөртөө засах орон, 23.4% нь Сычуань мужид, 20.1% нь Хөхнуур мужид оршин суудаг. Хятад дахь өөртөө засах оронтой таван угсаатны нэг, Хятад дахь мужийн түвшинд Хятад хүнээс харьцангуй олноор байх ганц угсаатан (Төвөдийн ӨЗО-д 92% нь Төвөд, 6% нь Хятад), 1911-1951 оны хооронд тусгаар тогтнож байсан зэрэг орчин үеийн нөхцөл болон Хятадаас ялгаатай хэл, бичиг, шашнаа нийтээрээ мэддэг, Хятадын төрөөс Хятад үндэстнээс цөөн 55 угсаатныг ялгаваралгүй үндэстэн гэж өргөмжилдөг зэргийг харгалзвал Төвөд үндэстэн гэж нэрлэж болно.