Хот
From Wikipedia, the free encyclopedia
Хот (Монгол:Хота, Буриад: Хото, Халимаг: Балһсн; Самгарди: कोट्ट Котта "бэхлэлт"; Англи: City) нь хүн олноор хуран цугларч, барилга байшин цогцлоон суурьшсан томоохон хэмжээний суурин газар юм. Хүн ам ихтэй суурин газрыг ерөнхийд нь гацаа, тосгоноос ялган хот хэмээх боловч захирах, хууль зүйн тусгай эрх, түүхэн тохиолдлуудаас хамааран хот хэмээгдэж болдог.
Хот нь дэд бүтэц, ус дамжуулах тогтолцоо, газар ашиглалт, барилга байгууламж, тээвэр хөгжсөн байхыг шаарддаг.
Олон хүн амтай, орчин тойрны хотоос гаднах нутгыг хамтатгасан, засаг захиргааны адармаатай бүтэцтэй болсон хотыг Их хот гэх бөгөөд хаяагаа тэлэн өргөжиж, өөрөөсөө жижиг хотуудтай нийлсэн (хотуудын бөөгнөрөл) хотожсон нутгийн төв бол Өргөн хот хэмээнэ.