Шувуу
From Wikipedia, the free encyclopedia
Шувуу (Шувууны анги) нь хоёр хөлтэй, халуун цуст, нугалмайтны дэд хүрээнд багтах амьтад юм. Бие нь өдөөр бүрхэгдсэн, шүдгүй, хатуу ясархаг хошуутай. Шувууны хэмжээ нь хамгийн жижиг соно бялзуухай 5 см-с хамгийн том болох тэмээн хяруул 2.7 метр өндөр, 150кг хүртэлх жинтэй гэх мэт янз бүр байна.
Шувуу Оршин байсан хугацаа: Хожуу Юра – Одоо хүртэл | ||||||
---|---|---|---|---|---|---|
Дууч шувуу, Dendroica petechia | ||||||
Биологийн ангилал | ||||||
| ||||||
Одоогоор Дэлхий дээр 10,000 орчим зүйлийн шувуу мэдэгдээд байна. Халуун, сэрүүн, хүйтэн, туйлын бүсүүд болон тэнгис, далай гээд дэлхийн бүхий л бүс нутгаар тархсан байх ба хүрээлэн буй орчиндоо зохицсон төрлүүд байна. Шувуудын тоо толгой умард, өмнөд хоёр туйлаас экваторт ойртох тусам ихэсдэг нь хоол тэжээл болон цаг уурын нөхцөлтэй холбоотой. Иймээс ч олон зүйл шувууд нүүдэллэн амьдардаг болжээ. Шувууд нь нэлээд өндөр хөгжилтэй амьтад бөгөөд нисэхэд зохицсон олон гайхалтай зохилдлогоотой. Манай оронд 460 орчим зүйлийн шувуу нүүдлийн болон суурин байдлаар тохиолдоно.