Азийн онгорхой хошуут өрөвтас
From Wikipedia, the free encyclopedia
Азийн онгорхой хошуут өрөвтас Anastomus oscitans нь Өрөвтасынхан овгийн том, ус гатлагч шувуу юм. Азийн өмнөд хэсгийн дулаан бүсэд, Энэтхэг, Шри Ланка улсын нутгаар амьдарна.
Quick Facts Азийн онгорхой хошуут өрөвтас, Ховордолтын зэрэглэл ...
Азийн онгорхой хошуут өрөвтас | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Anastomus oscitans Boddaert, 1783 | ||||||||||||||
Close
Бусад өрөвтастай харьцуулахад жижиг 68 см урттай. Чийглэг газар модны оройд үүрээ засан 2-6 өндөг гаргана. Нас бие гүйцсэн өрөвтас нь далавчны үзүүрийн хар өднөөс бусад хэсэг нь цагаан байна. Хөл нь улаандуу, хошуу нь шар саарал өнгөтэй. Хошуу нь яв цав нийлэхгүй, дунд хэсэгт завсар үлдэх тул онгорхой хошуут гэгдэх болжээ.