![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Panthera_leo_persica_M.jpg/640px-Panthera_leo_persica_M.jpg&w=640&q=50)
Ази арслан
From Wikipedia, the free encyclopedia
Ази арслан (Panthera leo persica) буюу Энэтхэг арслан,[2][3][4] нь арслангийн нэгэн дэд зүйл юм. Уг дэд зүйл өдгөө зөвхөн Энэтхэгийн Гужарат мужийн Гир ойд л зэрлэгээрээ үлджээ.[5][6] 2010 онд Гужаратын засаг захиргааны тооцоолсноор Гир ойд 411 толгой Ази арслан байсан нь өмнөх 2005 онд 52 толгой тоологдсонтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм.[7]
Ази арслан | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() эрэгчин
![]() эмэгчин (эрслэн) | ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Panthera leo persica Майер, 1826 | ||||||||||||||||
![]() Ази арслангийн өнөөгийн зэрлэг байгаль дахь тархалт | ||||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||||
Leo leo goojratensis (Энэтхэг) |
Энэтхэгт Ази арслангаас гадна мийнхэн овгийн Бенгалын бар, Энэтхэг ирвэс, цасны ирвэс, үүлэн ирвэс бий.[8] Эрт цагт Ази арслан нь Газрын дундад тэнгисээс Энэтхэгийн хойгийн зүүн хойд хэсэг хүртэлх өргөн уудам нутагт тархан амьдардаг байсан ч хайр найргүй агналт, усны бохирдол, хоол тэжээлийн хомсдолоос болж тоо толгой, амьдрах орчин нь ихээр хорогджээ.[9] Хуучин Ази арслан нь Бенгал, Араб, Перс арслан хэмээн гурав ангилагддаг байв.[10] Ази арслан нь Африк арслантай харьцуулахад биеэр жижиг, хөнгөн боловч зан чанарын хувьд ижил юм.