Аргун
From Wikipedia, the free encyclopedia
Аргун хан (1258-1291 оны гуравдугаар сарын 7[1]) 1284-1291 онд Монголын Эзэнт Гүрний нэг хэсэг Ил Хаант Улсын дөрөв дэх удирдагч байлаа. Тэрбээр Абаха ханы хүү бөгөөд Монголын их хаадын нэгэн адил Мөнх тэнгэрт чин сүжигтэн (хэдийгээр Будда Христ шашныг дэмждэг байсан ч) байлаа. Тэрбээр Ариун Газрын Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулах бүтэл муутай оролдлого хийн Европ руу хэд хэдэн удаа элч илгээж байснаараа алдартай. Аргун мөн Хубилай хаанаас шинэ эхнэр хүсч байжээ. Аргунд залуу гүнж Баяд овгийн Хөхөчинг хүргэж өгөх даалгаврыг Марко Поло авч Ази тивийг хөндлөн туулж Ил Хан улсад хүрсэн байна. Хөхөчинг ирэхээс өмнө Аргун нас барсан тул гүнж Аргуны хүү Газантай суужээ.