Ареопаг
From Wikipedia, the free encyclopedia
Ареопаг нь (Англи хэл:Areopagus) Эртний Афины онц дээд шүүх. Энэ ажиллагаа нь Ареопаг (Арес толгод) гэх газарт явагддаг байсан тул ийн нэрлэжээ. Дракогийн хууль цаазын бичигт (МЭӨ 621 оны орчим) өгүүлснээр энэ нь арконуудаас бүрэлдсэн хааны зөвлөл байжээ. Гэвч Солон (МЭӨ 594) ямар ч иргэнийг дэвшүүлж болохуйц нээлттэй болгожээ. Ареопаг өргөн хэмжээтэй шүүх эрх мэдэлтэй байв. Энэ шүүхийн нэр хүнд МЭӨ VI зууны дунд үеэс МЭӨ IV зууны дунд үе хүртэл нилээд ганхсан ч Ромын ноёрхолын үед дахин сэргэж, өргөн хэмжээний гүйцэтгэх эрх мэдэлтэй болж үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.