Бирмингем Сити
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Бирмингем Сити баг (Англи: Birmingham City Football) нь Английн өрнөдийн нутаг Уэст Мидлендс дүүргийн Бирмингем хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. 1875 онд Смолл Хит Альянс нэртэйгээр байгуулагдсан тус баг 1888 онд нэрээ Смолл Хит болгон өөрчилсөн бол 1905 онд Бирмингем, хамгийн сүүлд 1943 онд Бирмингем Сити болгон өөрчилсөн түүхтэй.[1] Бирмингем Сити 2008-09 оны улиралын төгсгөлд «Лигийн АШТ-ээс» дээд дивиз буюу Премьер лигт дэвших болзол ханган өдгөө зургаа дахь улирлын нүүрийг үзэж буй.
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Бирмингем Сити баг | ||
---|---|---|---|
Хоч нэр | Цэнхэрүүд | ||
Байгуулагдсан | 1875 онд Смолл Хит Альянс/эзгүй бага газрын холбоо/ | ||
Цэнгэлдэх хүрээлэн | Сент-Эндрюс (Багтаамж: 30,009) | ||
Эзэн | Карсон Енг | ||
Ерөнхийлөгч | Вико Хуй | ||
Менежер | Алекс Маклиш | ||
Ахлагч | Стивен Карр | ||
Лиг | Championship (D2) | ||
2018/19 | 17 дүгээр байр | ||
| |||
Энэ улирал |
Смолл Хит нэртэйгээр гараагаа эхлүүлсэн тус баг 1892 онд Английн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз байгуулагдахад анхны гишүүн багаар оролцож байсан бөгөөд 1950 болон 1960-аад онуудад багийн түүхэн амжилтуудаа үзүүлж байсан байна. Тэдний 1955-56 оны улиралд нэгдүгээр дивизийн зургаадугаар байр, тухайн оны «АХХ-ны цомын» тэмцээний аман хүзүү, мөн 1960 ба 1961 оны «Inter-Cities Fairs Cup» /1955-1971 оны хооронд зохиогдож байсан/ тэмцээн болон 1963 оны «Лигийн цомын» шигшээ тоглолтуудын аваргаар тус тус шалгарч байсан зэрэг хамгийн оргил амжилтууд нь юм.[2] 1986 оноос 2002 оныг хүртлэх чамгүй урт хугацаанд тэргүүн дивизэд амжилттай тоглосон Бирмингем Сити энэ хүртлэх хугацаанд хоёр ч удаа гуравдугаар давхаргад унаад авсан бөгөөд энэ үедээ нэг болон хоёрдугаар дивизийн багуудын дунд зохиогддог «Johnstone's Paint» цомын тэмцээнд түрүүлсэн амжилттай.
1906 оноос хойш одоог хүртэл «Сент-Эндрюс» буюу «Гэгээн Эндрюсийн» цэнгэлдэх хүрээлэндээ тоглож байгаа бөгөөд харьяа нэгт Астон Вилла багтайгаа олон жилийн турш «Бирмингемийн дербиг» өгөө аваатайгаар хийсээр ирсэн түүхтэй. Үндсэн өмсгөл цэнхэр өнгөтэй тул тус багийг «цэнхэрүүд», харин хөгжөөн дэмжигчдийг нь «цэнхэр хамартнууд» гэж хочлох нь бий.