Бээжингийн дуурь буюу Бээжин дуурь, Жинжү (хятад: 京劇, пиньинь: jīngjù, англи. Peking opera буюу Beijing opera) Хятадын уламжлалт дуурийн хамгийн алдартай хэлбэр юм.

Thumb
Бээжингийн дуурийн жүжигчин

Энэ нь Манж Чин улсын дунд үед (1644-1912) Бээжинд үүссэн бөгөөд 19-р зууны дунд үеэс бүрэн бүрэлдэн хөгжиж, хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ хэлбэр нь Чин улсын ордонд маш их алдартай байсан бөгөөд Хятадын соёлын үнэт зүйлсийн нэг гэж тооцогддог байв.

Хөгжим, гоцлол дуу, пантомим, бүжиг, уран нугаралтыг хослуулсан урлаг юм. 2010 оноос хойш ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн.

Бээжин дуурийн гол төлөөллүүд нь тус улсын хойд хэсэгт Бээжин, Тяньжинь, өмнөд хэсэгт Шанхайд байрладаг байна. Бээжингийн дуурийн төлөөллийн нэг хэлбэр Тайваньд мөн байдаг.

Бээжин дуурь нь шэн (sheng -эхэмсэг эрэгтэй), дан (dan -эхэмсэг эмэгтэй), жин (jing -энгийн эрчүүд), чоу (chou -алиалагч) гэсэн дөрвөн үндсэн дүртэй. Жүжигчдийн баг нь ихэвчлэн төрөл бүрийн хэд хэдэн төлөөлөгч, түүнчлэн олон тооны хоёрдогч болон дээд түвшний жүжигчидтэй байдаг. Урлаг, өнгөлөг хувцастай жүжигчид нь ихэвчлэн энгийн Бээжингийн дуурийн тайзны цорын ганц гол дүр байдаг юм. Тэд яриа, дуулах, бүжиглэх, зодоон хийх ур чадвараа бодит гэхээсээ илүү бэлгэдэлийн санааг агуулсан хөдөлгөөн ашигладаг байна.

Thumb
Бээжингийн дуурийн тайзан дээрх тоглолт

Бээжингийн уг уламжлалт дуурийг Хятадын Соёлын хувьсгалын үеэр (1966–1976) "феодал", "хөрөнгөтний" гэж буруушааж ихэвчлэн хувьсгалт дууриар сольсон байна. Соёлын хувьсгалын дараа эдгээр өөрчлөлтүүд үндсэндээ буцаж хэвийн байдалд орсон. Сүүлийн жилүүдэд Бээжингийн дуурь үзэгчдийн тоо буурч байгаатай холбогдуулан тоглолтын чанарыг сайжруулах, тоглолтын элементүүдийг өөрчлөн шинэчилэх, уран бүтээлийг богиносгох, шинэ жүжиг гаргах зэрэг шинэчлэл хийх оролдлого хийж байна.

Нүүр будалт

Бээжин дуурьт дүр бүр өөрийн гэсэн нүүр будалттай байдаг. Жүжгийн дүрийн сэтгэл санаа, ёс суртахууны чанар, бодол санаа, мэдрэмж, гадаад төрх байдал, нас, нийгмийн байдал зэрэгт тулгуурлан бодит байдал, бэлгэдэл зэргийг хослуулан нүүр будалтын зураачид энэ бүхнийг гадаад төрх, зан чанарын хамгийн ердийн шинж чанараар нэгтгэн дүгнэж илэрхийлдэг. Үүний дагуу янз бүрийн нүүр будалтаар дүрийн шинж чанарыг гаргаж ялгаж өгдөг байна. Ер нь нүүр будалтын улаан өнгө нь үнэнч, шударга байдлын өнгө, хар нь шулуун шударга байдал, эр зоригийн өнгө- хөх, ногоон өнгө нь зориг, шийдэмгий байдал, шар, царцсан цагаан нь-харгислал, заль мэх; алт-мөнгөн өнгийг домогт баатруудад ашигладаг уламжлалтай байна.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.