Вена (анатоми)
From Wikipedia, the free encyclopedia
Вен буюу хураагуур судас нь зүрхэнд цусыг хүргэж өгөх үүрэгтэй. 2 төрлийн венийн судас байна. Хүчилтөрөгчөөр дутмаг судсыг вена гэх өрөөсгөл ойлголт байдгийг анхаарч, зүрхсудасны тогтолцооны механизмийг нээж байхад зүрхэнд цус авчирч өгч байгаа судсыг вена хэмээн нэрлэддэг юм.
- Их эргэлтийн вена - Зүрхний баруун тосгуурт цутгадаг хүчилтөрөгчөөр дутмаг судас(их эргэлтийн артерийн судастай харьцуулбал)
- Бага эргэлтийн вена - Зүрхний зүүн тосгуурт цутгадаг хүчилтөрөгчөөр баялаг судас
Венийн давхар үүрэг бол цус хадгалагч юм. Учир нь хүний биед эргэлдэж байгаа нийт цусны хэмжээний 70% нь венийн судсанд агуулагдан тээвэрлэгддэг.