From Wikipedia, the free encyclopedia
Галенит (Латин: galena – хар тугалга) буюу хар тугалганы гялтгана нь хар тугалганы сульфидээс (PbS) тогтох галены бүлгийн эрдэс. Галенит нь хамгийн өргөн ашиглагддаг хар тугалганы хүдэр бөгөөд мөнгөний чухал эх үүсвэр юм.[4]
Галенит (Англи: Galena, lead glance) | |
---|---|
Үндсэн | |
Ангилал | Сульфидийн эсдэс, октагедрал дэд бүлэг |
Томъёо | PbS |
Эрдсийн ангилал | 2.CD.10 |
Данагийн ангилал | 2.8.1.1 |
Талст систем | Куб |
Кристал анги | Хексоктагедрал (m3m) H-M тэмдэг: (Загвар:Sfrac 3 Загвар:Sfrac) |
Огторгуйн бүлэг | Fm3m |
Нэгжийн үүр | a = 5.936 Å; Z = 4 |
Тодорхойлох | |
Өнгө | Тугалган саарал ба мөнгөлөг |
Талст зуршил | Куб ба октагедрал, салангид (Англи: blocky), хүснэгтэн |
Ихэрлэлт | Шүлгэлцсэн, нэвчисэн, ялтсан |
Хагарал | [001] дээр төгс куб, [111] дээр салдаг |
Хугарал | Дэд конхоидал |
Эсэргүүцэл | Хэврэг, бутрамхай |
Моосын хатуулаг | 2.5–2.75 |
Гялтганалт | Налуу тал дээр металлын |
Судал | Тугалган саарал |
Тунгалаг чанар | Тунгалаг бус |
Хувийн жин | 7.2–7.6 |
Оптик ш/ч | Изотоп ба тунгалаг бус |
Хайлалт (минералоги) | 2 |
Бусад ш/ч | Байгалийн хагас дамжуулагч |
Эх сурвалж | [1][2][3] |
Галенит нь хамгийн өргөн тархсан сульфидийн эрдэс юм. Ихэвчлэн, октагедрал хэлбэртэй куб талс системээр талстжина. Галенит нь сфалерит, кальцит ба флюориттэй ихэвчлэн хослодог.
Галенит нь эрт дээр үеээс ашиглагдсаар ирсэн хар тугалганы үндсэн хүдэр. Нам температурт хайлдаг тул түүнийг хялбар хайлуулан ялгадаг байсан.
Зарим ордууд 1-2% мөнгийг агуулдаг ба энэ дайвар бүтээгдэхүүнээс орох орлого нь үндсэн бүтээгдэхүүн болох хар тугалганы орлогоос хол илүү байдаг. Галенитийн ордууд ихэвчлэн, мэдэгдэхүйц хэмжээний мөнгийг, эрдсийн фазад багтах мөнгөний сульфид байдлаар эсвэл галенитийн бүтэцэд хатуу уусмал байдалтай агуулдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.