Дэвид Бекхэм
From Wikipedia, the free encyclopedia
Дэвид Роберт Жозеф Бекхэм (Англи: David Robert Joseph Beckham, 1975 оны 5 сарын 2-нд Лондонд төрсөн) нь Английн хөл бөмбөгчин бөгөөд эдүгээ Серие А-гийн Милан клубт хагас хамгаалагчаар MLS (Америк, Канадын лиг)-ийн Лос-Анжелес Галакси клубээс зээллэгээр тоглож байгаа. Түүнчлэн тэрбээр Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг гишүүн юм. ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналд хоёр удаа аман хүзүүдсэн, 2004 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин, Англичуудаас анхны УЕФА Аваргуудын Лигийн 100 тоглолтонд оролцсон эрхэм. Google-ээс спортын бүхий л сэдвийн хайлтаас 2003 ба 2004 онуудад түүний тухай хамгийн ихээр хайгдаж байж. Дэлхий нийт түүний нэрийг спортын амжилтаар нь төдийгүй дэлхийн шилдгийн шилдэг брэндүүдийн сурталчилгаагаар нь, загварын ертөнцийн бэлгэ тэмдэг гэдгээр нь мэдэх билээ. Бекхэм 2000 оны арваннэгдүгээр сарын 15-наас Английн шигшээн ахлагчаар ДАШТ-2006 тэмцээний хасагдах шатны тоглолт хүртэл байх хугацаандаа 58 тоглолтод оролцжээ. Английн шигшээн 2008 оны гуравдугаар сарын 26-нд Францын шигшээтэй хийсэн тоглолтонд Бекхэм 100 дахь гараагаа бүртгүүлж байлаа. Одоогоор шигшээ багийн 115 тоглолтонд оролцсон, үүгээрээ эдүүгээ тоглож байгаа Англичуудаас хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч юм. Бекхэм мэргэжлийн гарааны гэрээгээ Манчестер Юнайтед клубтэй 1992 онд 17 насандаа байгуулснаар эхлүүлжээ. Энэ туршид Юнайтед Премиер Лигт зургаа, Цомын аваргад хоёр удаа, УЕФА-гийн Аваргуудын лигт 1999 онд тус тус түрүүлсэн. Манчестер Юнайтедаас Реал Мадридтай 2003 онд гэрээ үзэглэсэнээр шинэ багтаа дөрвөн улиралыг үдэж, Ла лигт гэрээний сүүлийн улиралд түрүүлж байв. Бекхэм 2007 оны нэгдүгээр сард Реал Мадрид клубээс гарч Лос-Анжелес Галакси клубтэй таван жилийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ 2007 оны зургаадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж MLS-ийн түүхэнд хамгийн өндөр цалин авах болсон юм. Галакси түүний гэрээ ёсоор 2007, 2008 ба 2009 он тус бүрт 6.5 сая долларын цалин олгож байв. 2007 оны зургаадугаар сарын 21-нд багийнхаа хамтаар Чэлситэй нөхөрсөг тоглолт хийж , наймдугаар сарын 15-нд Галаксид багийн анхны гараагаа 2007 оны [[Супер Лиг]-ийн хагас шигшээд эхлүүлж, анхны гоолоо ч хийв. Түүний анхны лигийн гарааг шимтэн сонирхохоор хөгжөөн дэмжигчид наймдугаар сарын 18-нд Нью-Жерси дэх Гиант цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, Гиантын хувьд рекорд болсон түүхтэй. Бекхэм Спайс Гёлз хамтлагийн гишүүн Викториа Адамстай гэрлэсэн. Тэд гурван хүүтэй ба одоо Калифорнийн Беверли Хиллзэд амьдардаг.
Дэвид Бекхэм | ||
Хувийн мэдээлэл | ||
---|---|---|
Бүтэн нэр | Дэвид Роберт Жозеф Бекхэм | |
Төрсөн огноо | 1975 оны 5 сарын 2 | |
Төрсөн газар | Лондон хот, Лейтстоун, Англи улс | |
Биеийн өндөр | 1.83 метр | |
Тоглодог байрлал | Хагас хамгаалагч | |
Клубын мэдээлэл | ||
Одоогийн клуб | Милан (Лос-Анжелес Галакси клубээс зээллэгээр) | |
Дугаар | 32 | |
Тоглосон клубууд | ||
Он | Баг | Тоглосон тоо (Гоол) |
1993 - 2003 1995 2003 - 2007 2007 - 2009 |
Манчестер Юнайтед Престон Норф Энд - (зээл) Реал Мадрид Лос-Анжелес Галакси Милан - (зээл) |
265(62) 5(2) 116(13) 41(7) 29(2) |
Үндэсний шигшээ | ||
1996 - | Англи | 115(17) |