![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Jeremy_Evans_40_Dar%25C3%25BC%25C5%259F%25C5%259Fafaka_Tekfen_20181120.jpg/640px-Jeremy_Evans_40_Dar%25C3%25BC%25C5%259F%25C5%259Fafaka_Tekfen_20181120.jpg&w=640&q=50)
Жереми Эванс
From Wikipedia, the free encyclopedia
Жереми Эванс (Англи: Jeremy Evans, 1987 оны аравдугаар сарын 24-нд Арканзас мужийн Кроссетт хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Юта Жаз багийн хүчний довтлогч юм. Эванс Баруун Кентаккигийн (2006—2010) коллежоос драфтад оролцон №55 Юта Жаз багт ирсэн. Эванс коллежийн Хиллтопперс багт тоглож байхдаа тоглолт бүрт дунджаар 63.9 хувьтай довтолсон буюу 10-аас дээш оноо авч, 224 хаалт тавьсан үзүүлэлтээрээ багийнхаа бүх цаг үеийн шилдгээр тодорч байв.[1] Харин НБА-д ирээд жигд тоглолтоо үзүүлсээр 2012 оны Бүх оддын тоглолтын цагирагт довтлох тэмцээнд багийн анд Гордон Хэйуордын дээгүүр тохож үзэгчдийн санал асуулгаар (29%) түрүүлсэн билээ.[2]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Jeremy_Evans_40_Dar%C3%BC%C5%9F%C5%9Fafaka_Tekfen_20181120.jpg/640px-Jeremy_Evans_40_Dar%C3%BC%C5%9F%C5%9Fafaka_Tekfen_20181120.jpg)