From Wikipedia, the free encyclopedia
Жорж Харвэй Стрэйт (англи. George Harvey Strait; 1952 оны 5-р сарын 18-нд төрсөн) — америкийн 1980-2000 онуудад алдартай байсан кантри дуучин. Өнөөг хүртэл дуучин Америкийн янз бүрийн кантри чартуудад 1-р байранд орсон 60 синглтэй бөгөөд үүнээс 44 нь Billboard Hot Country Songs-д 1-рт бичигдсэн байна. Нэмж дурдахад Стрейт хэд хэдэн уран сайхны кинонд тоглосон бөгөөд хамгийн амжилттай нь 1992 оны "Жинхэнэ Хөдөө" (англи. Pure Country) юм.
Стрейт 1981 онд "Unwound" дуугаараа Hot Country Singles шоуны 6-р байранд орж байсан үеэс хойш 30 жил дараалан Billboard-ын жагсаалтад дор хаяж нэг шилдэг 10 сингл орсон түүхэн дэх анхны уран бүтээлч дуучин болсон юм.
2008 оны 10-р сард "Кантри хөгжмийн академи" (англи. Academy of Country Music) Жорж Стрейтийг 2000-аад оны 10 жилийн (2000-2009) кантри хөгжмийн уран бүтээлчээр нэрлэсэн байна. Тэд өмнө нь 1960-аад онд Марти Роббинс (англ. Marty Robbins; 1925 —1982), 1970-аад онд Лоретта Линн (англи. Loretta Lynn), 1980-аад онд Алабама дөрвөл, 1990-ээд онд Гарт Брукс нар байсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.