From Wikipedia, the free encyclopedia
Зуунмод — Монгол улсын Төв аймгийн засаг захиргааны төв, 14660 хүнтэй хот.
Зуунмод сум
ᠵᠠᠭᠤᠨᠮᠣᠳᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Төв |
Байгуулагдсан | 1942 он |
Газар нутаг | |
• Нийт | 19.18 км2 (7.41 бээр2) |
Өндөр | 1,530 м (5,020 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 17,215 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 41100 |
Бүсийн дугаар | +976 (0) 272 |
Мөн аймгийн 27 сумын нэг юм. 19.18 км² газар нутагтай. Дотроо 6 багт хуваагддаг.
1733 онд Зуунмодноос 4-8 км зайнд Манзуширын хийд босчээ. Төв аймгийн засаг захиргааны төв Улаанбаатарт байсныг 1942 онд салган Богд хан уулын өвөрт гаргаж Зуун модны аманд суурин үүсгэсэн.[1]
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Төв аймгийг Улаанбаатар хотоос Зуунмодны амны Сэрүүн Дэнжид төвлөрүүлэх шийдвэр гаргасан билээ. Төв аймаг анх Богдхан уулын өвөрт шилжин байрласан үед бие даасан төр захиргааны анхан шатны байгууллага байхгүй байлаа. Энэ ажил хэрэгжин эхэлсэн үе 1942 онд Зосын давааны ард байрлаж байсан Сэргэлэн сумын төвийг нүүлгэн ирүүлж Засаг захиргааны харъяалал бий болгосноор Зуунмод хот үүсч хөгжих эхлэл тавигдсан байна.
Үүнээс хойш 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 109 дүгээр зарлигаар Засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан аймгийн төвд хороо захиргаа байгуулж, Сэргэлэн сумаас тусгаарлан бие даасан төрийн захиргааны анхан шатны нэгж байгуулагдсан байна.
Одоогийн байдлаар Зуунмод сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтэн, Санхүүгийн албаны дарга, Төрийн сангийн мэргэжилтэн, төсвийн ерөнхий нягтлан бодогч, Дотоод ажил, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн 2, ХАА-н тасаг 3, Архив, бичиг хэргийн эрхлэгч, ОНИМТөвийн ажилтан, ЗД-ын туслах, гадаад харилцааны ажилтан, Нярав, Жижүүр, Үйлчлэгч, Захирагчийн ажлын албанд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Дэд бүтэц, хот тохижилт хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга 6, зохион байгуулагч 6, сахиул, хэсгийн ахлагчийн орон тоотой ажиллаж байна.
Богд хан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1200 м өндөрт байна. Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 43 км зайтай оршдог юм.[1]
2006 оны тооцоогоор Зуунмод хотод 14660 хүн оршин сууж байна.
Номт[2], Ланс, Баянхошуу, Зүүндэлгэр, Нацагдорж, Баруун Зуунмод гэсэн зургаан багт хуваагддаг.
2004 оны байдлаар 24000 орчим толгой мал тоологдсоны 8,500 нь ямаа, 12,000 нь хонь, 2,000 нь үхэр, мөн адуу байсан бөгөөд тэмээ байхгүй[3].
САНЖМЯТАВЫН ДАШЗЭВЭГ 1966-1980 он хүртэл 15 жил
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.