From Wikipedia, the free encyclopedia
Зээрд шонхор (Falco naumanni) нь жижиг шонхор юм. Энэхүү зүйл нь Газар дундын тэнгис, зүүн өмнөд Азид тархан нутагладаг. Тэд нүүдлийн шувууд бөгөөд өвлийн улиралд Африк болон Пакистаныг зорин ниснэ.
Зээрд шонхор нь жижиг махчин шувуунд тооцогдох ба 27–33 см урт, далавчаа дэлгэхэд 63–72 см юм. Тэд Начин шонхороос том мэт харагдах боловч, харьцангуй богино далавч, сүүлтэй аж. Ар нуруу хэсэг нь бор, цоохор сааралдуу гэдэс цээжтэй байна. Эрэгчин нь саарал толгойтой, далавчиндаа саарал толботой.
Эмэгчин, залуу шонхор нь арай цайвардуу өнгөтэй.
Тэд голдуу шавьж хорхойгоор хооллох ба жижиг шувууд, мэрэгч, хэвлээр явагч иддэг.
Зээрд шонхор байшин барилга, хад цохио, эсвэл модонд үүрлэн 3-6 өндөг гаргадаг.
Wiktionary: Зээрд шонхор – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.