Луи Саа
Хөлбөмбөгчин / From Wikipedia, the free encyclopedia
Луи Лоран Саа (Франц: Louis Laurent Saha, 1978 оны наймдугаар сарын 8-нд төрсөн) нь Францын хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Тоттенхэм Хотспур болон Францын шигшээ багийн жигүүрийн довтлогч юм.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Луи Лоран Саа | ||
Өндөр | 1.83 м[1] | ||
Байрлал | Жигүүрийн довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Тоттенхэм Хотспур | ||
Дугаар | 15 | ||
Өсвөрийн баг | |||
1991–1996 | Клерфонтен[2] | ||
1996–1998 | Мец | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1998–2000 | Мец | 47 | (5) |
1999 | → Ньюкасл Юнайтед (зээллэг) | 11 | (1) |
2000–2004 | Фулхэм | 117 | (53) |
2004–2008 | Манчестер Юнайтед | 86 | (28) |
2008–2012 | Эвертон | 97 | (27) |
2012– | Тоттенхэм Хотспур | 2 | (2) |
Шигшээ баг‡ | |||
2004– | Франц | 21 | (5) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 20:20, 2012 оны 2 сарын 11. † Гараа (Гоол). |
Клерфонтен хөлбөмбөгийн академийн төгсөгч тэрээр нутгийнхаа Мец багт хөлбөмбөгийн мэргэжлийн замналаа эхлүүлж улмаар Ньюкасл Юнайтед, Фулхэм, Манчестер Юнайтед болон Эвертон багуудад тоглож байгаад Тоттенхэм Хотспур багт 2012 оны нэгдүгээр сарын 31-нд чөлөөт агентаар зургаан сарын гэрээгээр ирж Питер Краучын 15 дугаарыг аван тоглож буй юм.[3] Анхны гараагаа Ливерпүүлийн эсрэг 0-0 харьцаагаар тэнцсэн Премьер лигийн тоглолтонд Эммануэль Адебайорын оронд сэлгээгээр хийсэн[4] Саа дараа долоо хоногийн нь Ньюкасл Юнайтед багийг 5–0 харьцаагаар хожсон тоглолтонд хоёр гоол оруулжээ.[5]
Улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнд 2004 онд 12.8 сая фунт стерлингийн гэрээгээр элссэн ба Фулхэмийн бүрэлдэхүүнд байх сүүлийн улиралдаа 15 гоол оруулсан амжилтыг үзүүлж довтлогчийг сэр Алекс Фергюсон Сааг Фулхэмийн эсрэг Юнайтедийн 3–1 харьцаагаар хожсон тоглолтонд авах санаа төрж байжээ. Анхны улиралдаа тэрээр 7 гоол оруулсан гэх үзүүлэлтийг үзүүлсэн бөгөөд 2008 оныг хүртэл нийт 124 тоглолтонд оролцож 42 гоол оруулжээ.
Саа Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд байхдаа 2004 оны ЕАШТ болон 2006 оны ДАШТ-д тус тус оролцсон ба дэлхийн аваргын мөнгөн медальтай.