From Wikipedia, the free encyclopedia
Лхамсүрэнгийн Энэбиш (1947 оны 6-р сарын 1-нд Булган аймгийн Могод сумын Өвөр булаг хэмээх газар төрсөн- 2001 оны 9-р сарын 29-нд нас барсан) -Монгол Улсын Их Хурлын даргын албыг 2000-2001 онуудад, Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байсан улс төрч юм.
Лхамсүрэнгийн Энэбиш | |
УИХ-ын Дарга | |
---|---|
2000-2001 | |
Өмнөх | Раднаасүмбэрэлийн Гончигдорж |
Дараах | Санжбэгзийн Төмөр-Очир |
Улсын Их Хурлын гишүүн | |
1992-2001 | |
Овог нэр | Лхамсүрэнгийн Энэбиш |
Төрсөн | 1947/06/01 Монгол, Булган аймаг |
Улс | Монгол (БНМАУ → МУ) |
Нам эвсэл | Монгол ардын хувьсгалт нам |
Мэргэжил | улс төрч |
Тэрбээр 1965 онд Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар дунд сургууль, 1970 онд Монгол улсын их сургууль төгсөж, барилгын сантехникийн инженерийн мэргэжил эзэмшжээ.
Л.Энэбиш 1970-1975 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны барилгын зураг төслийн товчоонд сантехникийн инженер, ерөнхий инженер, дарга, 1975 - 1977 онд Улаанбаатар хотын барилга, архитектурын газрын орлогч дарга бөгөөд ерөнхий инженер, 1977-1980 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга, 1980-1983 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн товчоонд мэргэжилтэн, 1983-1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар тус тус ажиллаж байв. Л.Энэбиш 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Улаанбаатар хотын даргаар тус тус ажиллажээ.
1992 оны УИХ-ын сонгуулиар Л.Энэбиш гишүүнээр сонгогдож, 1992 оны 10-р сараас Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, улмаар 1993-1996 онд Монгол Улсын шадар сайдаар ажиллахдаа гүйцэтгэх засаглалын тогтолцоо, орон нутгийн засаг захиргааг шинэ Үндсэн хуулийн дагуу бүрдүүлэх, төрийн албаны тогтолцоог төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн "Өмч хувьчлал"-ын асуудлыг удирдан хариуцаж байжээ.
Л.Энэбиш 1992 оноос МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 1997 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан.
2000 оны УИХ-ын сонгуулиар дахин сонгогдож улмаар Улсын Их Хурлын даргын (2000-2001) албыг хашжээ.
Л.Энэбиш төр засаг, намын удирдах алба хашихын зэрэгцээ Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, Монголын самбо бөх сонирхогчдын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн Самбо бөх сонирхогчдын холбооны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн бизнесийн холбооны ерөнхийлөгч зэрэг улсын хийгээд олон улсын хэмжээний сонгуульт ажил хийж байжээ.
Тэрбээр 2001 оны 9-р сарын 29-нд зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.