Мазаалай
From Wikipedia, the free encyclopedia
Мазаалай (Ursus arctos gobiensis) Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл. Монголын улаан номд орсон. Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 169 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ.Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засаж ичнэ.
Мазаалай | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Ursus arctos gobiensis Соколов ба Орлов, 1992 | ||||||||||||||||||