Месопотами
From Wikipedia, the free encyclopedia
Эртний хоёр мөрний газар нутаг (Тигр, Евфрат мөрөн) буюу одоогийн Ирак, Сири улсын нутаг болох Месопотамид (гре. Μεσοποταμία) МЭӨ 3-р мянганд соёл иргэншил үүсэн бий болсон ба анхны хүчирхэг, түүхэнд тэмдэглэсэн эзэнт улс нь Акад байсан. Түүний дараа Ассири, Вавилонийн эзэнт гүрнүүд ноёлж байсан. Ассири, Вавилони нь зэрэгцэн оршиж түүхэн цаг хугацааны үеүдэд аль нэг улс нь хүчирхэг болох үедээ нөгөө улсаа эрхшээлдээ оруулдаг байв.