Меткальфийн хууль
From Wikipedia, the free encyclopedia
Сүлжээний ашигтай байдал нь системд холбогдсон хэрэглэгчдийн тооны квадраттай (n²) тэнцүү гэдгийг Меткальфийн хууль харуулдаг. Жеорж Гилдэр 1993 онд энэ томёог энэ хэлбэрт нь оруулсан бөгөөд дараагаар нь Роберт Меткальф Интернэттэй холбоотойгоор гаргасан. Меткальфийн хууль нь анх 1980 онд хэрэглэгчдээс хамааруулсан байдлаар биш, харин “нийцтэй харилцааны төхөөрөмж”(факс, гар утас гэх мэт)-үүдийн хамаарлыг илүү харуулсан байдлаар гарч ирж байсан. Анхны зорилго нь интернэт худалдан авалт болон холболтыг тодорхойлох байсан учир бүр сүүлд интернэт дэлхий даяар тархаж түгээмэл болсон хойно л хэрэглэгчид болон сүлжээнүүдэд энэ хууль тархсан байна. Энэ хууль нь мөн компаниуд нэг нэгэнтэйгээ нэгдэхэд бас эдийн засаг, бизнесийн менежментэнд ашиглагддаг.