Минж
From Wikipedia, the free encyclopedia
Минж (Төрөл Castor) нь шөнийн амьдралтай, томхон биет, хагас усны мэрэгч юм. Энэ төрөлд өдгөө амьдарч буй 2 зүйл болох Хойд Америкийн минж, Евразийн минж орно. Минж нь далан хаалт барин, суваг шуудуу малтан үүр нүхээ хийж өөрийн амьдрах орчноо бүрдүүлдэг. Тэд хамгийн том мэрэгч болох капибарагийн дараа 2-т орно.
Quick Facts Минж Оршин байсан хугацаа: Хожуу Миоцен – Одоо, Биологийн ангилал ...
Минж Оршин байсан хугацаа: Хожуу Миоцен – Одоо | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хойд Америкийн минж (Castor canadensis) | ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Зүйл | ||||||||||||
C. canadensis | ||||||||||||
Close
Хойд Америкийн минж урьд 60 сая хүрч байсан ч, 1988 оны байдлаар 6-12 сая байна. Тоо толгойн хорогдол нь арьс үсийг нь авах, үнэрт булчирхайгаас ялгарах шингэнийг нь эм, сүрчиг хийхэд хэрэглэхээр алж хороосноос шалтгаалж байна.