Монгол-Хятадын харилцаа
From Wikipedia, the free encyclopedia
Монгол-Хятадын харилцаа нь өнө эртнээс эхэлсэн боловч орчин үед БНХАУ байгуулагдаж 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн юм. Монгол, Хятадын хилийн шугам 4709,6 км үргэлжилдэг. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн. Монгол Улс 1991 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулын газраа сэргээн байгуулж, 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бөгөөд 2007 онд Консулын бие даасан газар болгон ажиллуулах болсон. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт Ерөнхий консулын газар, 2012 онд БНХАУ-ын Шанхай хотод Консулын төлөөлөл, 2014 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Консулын газар тус тус байгуулж үйл ажиллагаа явуулж байна.