Моторт спорт
From Wikipedia, the free encyclopedia
Моторт спорт нь хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл оролцсон бүх спортын төрлийг нэрлэх ба жолооч тээврийн хэрэгслийг аль болох богино хугацаанд барианд оруулах нь тус спортын зорилго юм. Чухал уралдааны тоонд авто спорт, карт спорт, мотоциклийн спорт, моторт завины уралдаанууд орно. Үүнээс гадна тусгай тээврийн хэрэгслийн уралдаанууд болох трактор (тракторын уралдаан), ачааны автомашин (трак расинг), нисэх онгоц (агаарын уралдаан) ч моторт спортод ордог.
Хууль бус гудамжны уралдааныг моторт спортод тооцдоггүй. Учир нь орчин үеийн моторт спортын наад захын стандартыг хангахгүйн дээрээс тогтсон дүрэм байхгүй, уралдаанд оролцоогүй гуравдагч этгээд буюу хөндлөнгийн замын хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулах магадлал өндөртэй юм.
"Автомашинаар Бээжингээс Парис руу" хэмээх нэрийн дор 1907 онд зохион явагдсан уралдаан нь (албан ёсоор зохион байгуулагдсан) анхны моторт спортын уралдаан байв. Энэхүү уралдаан нь нэг талаас техникийн хөгжил дэвшлийг спорттой холбосон, нөгөө талаас анхны моторт спортын тамирчдын адал явдалд дуудлагаар бий болжээ.