From Wikipedia, the free encyclopedia
Натрийн этилксантат эсвэл натрийн этилксантогенат (Англи: Sodium ethyl xanthate буюу SEX)[3] нь CH3CH2OCS2Na томъёо бүхий хүхэрт органик нэгдэл. Эвгүй үнэртэй бүтээгдэхүүнийг ялгаруулан гидролизод (задардаг) ордог бараан-шар өнгөтэй нунтаг. НЭК нь ихэвчлэн уул уурхайн салбарт флотацийн агент байдлаар ашиглагддаг.
Нэр | |
---|---|
IUPAC нэр
sodium O-ethylcarbonodithioate | |
Өөр нэр
Натрийн этилксантогенат Sodium ethylxanthogenate | |
Ерөнхий | |
CAS бүртгэлийн дугаар |
140-90-9 = |
ЕХ дугаар | 205-440-9 |
Jmol-3D зураг | Зураг |
PubChem | 23690437 |
InChI
| |
SMILES
| |
Шинж чанар | |
Химийн томъёо |
C3H5NaOS2 |
Моль масс | 144.18 g·mol−1 |
Гадаад байдал | Шаргал нунтаг[1] |
Нягт | 1.263 g/cm3[1] |
Хайлах температур | 182 to 256 °C (360 to 493 °F; 455 to 529 K)[1] |
Буцлах температур | задардаг |
450 g/L (10 °C)[1] | |
Хүчиллэг (pKa) | 1.6[1] |
Суурьлаг (pKb) | 12.4[1] |
Аюултай нөхцөл | |
Р-фраз | R15 R21 R22 R29 R36 R38 |
АБ-фраз | S3 S9 S35 S36 S37 S38 S39 S16 S23 S51 |
Өөрөө шатах температур |
250 °C (482 °F; 523 K)[2] |
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд. | |
шалгах (what is: / ?) | |
Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж | |
Нүүрстөрөгчийн дисульфидийг металлын алкоксидоор үйлчлэн ксантатуудыг гарган авдаг:
Натрийн этилксантат нь шар өнгийн нунтаг юм. НЭК нь өндөр рН-д харьцангуй тогтвортой, рН<9 үед ба 25 °С-д хурдацтай гидролизод орно. НЭК нь үл мэдэгдэх хүчтэй хүчлийн pKa 1.6-тай коньюгат суурь ба коньюгат суурийн pKb нь 12.4 гэж тооцоологдсон. НЭК нь хатуу сульфидүүдийн гадаргуу дээр хялбар абсорбчлогддог.[2]
НЭК-ийн усан дахь задрал нь рН буурах ба температур өсөх тусам нэмэгддэг. Энэ нь гурван аргаар яваггддаг:[4]
A. Эхлээд ксантатлаг хүчил, дараа нь нүүрсхүчлийн дисульфид ба спирт болон диссоциацлагдана.
Б. Диксантоген болон исэлдэнэ.
В. Гидролитик задрал
А ба Б урвалууд нь бага тохиолдох ба хүчиллэг орчныг шаарддаг. В урвал саармаг эсвэл шүлтлэг орчинд явагдах ба өөрөө хурдсагч юм. Учир нь, урвалаас үүсэх спирт нь урвалын хурдасгагч (катализатор) болдог. Энэ урвалын задралын зэрэг урвалжуудын концентраци ба температур өсөхөд нэмэгдэнэ. Жишээ нь, 10 хувийн pH=10 уусмалын хувьд 20 °C-д 1.1%/хоног байснаа 40 °C-д 4.6%/хоног болж өснө. рН 10-с 6,5 болон буурахад задралын зэрэг 1.1%/хоног-с 16%/хоног болон өснө. Зэс, төмөр, хар тугалга, цайр зэрэг металлууд урвалыг мөн хурдасгана (катализатор болдог).[4]
НЭК нь амьтанд амаар ба арьсаар дунд зэргийн хордлого үүсгэхээс гадна нүд ба арьсыг цочруулдаг.[5] НЭК нь усны амьралд онцгой хортой тул түүний устгал өндөр хяналттай байдаг.[6] Дундаж үхлийн тун (эр цагаан хулгана, амаар, 10% уусмал, pH~11) нь 730 mg/kg биеийн жин. Үхэл эхний хоногт тохиолддог ба мэдрэлийн систем, элэг ба дэлүү илүүтэй өртсөн байсан.[7]
НЭК-тай ажиллах тохиолдолд рискийн R15 R21 R22 R29 R36 R38, аюулгүй байдлын S3 S9 S35 S36 S37 S38 S39 S16 S23 S51 фразуудыг хэрэгжүүлж/баримтлахыг шаардана.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.