Нью-Йоркийн хөрөнгийн бирж
From Wikipedia, the free encyclopedia
Нью-Йоркийн Хөрөнгийн бирж (Англи: New York Stock Exchange, NYSE) нь дэлхийд хамгийн томд тооцогддог үнэт цаасны арилжааны хөрөнгийн бирж.
Хууль эрх зүйн хэлбэр | Хөрөнгийн бирж |
---|---|
Үүсгэн байгуулагдсан | 1817 оны 03-р сарын 08 (1817-03-08) |
Төв байр | Нью-Йорк хот, Нью-Йорк Муж Улс, АНУ |
Эзэмшигч(ид) | NYSE Euronext |
Нью-Йоркийн хөрөнгийн бирж үүсэн бий болоод 200 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 24 трейдертэй энгийн зах зээлээс 1500 гаруй гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин тэлжээ. Өнөөдөр NYSE дээр дэлхийн өнцөг булан бүрийн хоёр мянга гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна. Эдгээр компаниуд мэдээж маш нарийн сонгон шалгаруултыг давсан. NYSE нь үнэ хаялцуулах журмаар ажилладаг зах зээл. Ийм зах зээл дээр худалдан авагчдын бие төлөөлөгчид хувьцааг хамгийн бага үнээр авахын төлөө өрсөлдөнө. Харин худалдагчдын бие төлөөлөгчид нь үнэт цаасаа аль болох өндөр үнээр зарахын төлөө тэмцдэг. Худалдааны танхимд үнэ дуудан бие биерүүгээ хашгичин байгаа хүмүүсийг та киноноос харж байсан байх. Энэ хашгичаан нүргээн дундаас л нэг нь өөрт тохирсон үнэтэй хувьцааг худалдан авч нөгөө нь ашигтай үнээр үнэт цаасаа зардаг. Энэ харилцан үйлчилгээний дүнд тухайн үнэт цаасны тэр өдрийн, тэр сарын ханш тогтдог.