Овернь-Рона-Альп
From Wikipedia, the free encyclopedia
Овернь-Рона-Альп (францаар Auvergne-Rhône-Alpes [ovɛʁɲ ʁon alp]) нь Франц Улсын муж бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нд хуучин байсан Овернь ба Рона-Альп мужууд нэгдсэнээр бий болсон юм. Mужийн нэрийг эхэндээ нэгдсэн хоёр мужийн нэрүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар холбон түр зуур хэрэглэв. Ингээд 2016 оны аравдугаар сарын 1-нд болсон орон нутгийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн төрийн зөвлөлөөс түр хэрэглэж байсан нэрийг цаашид албан ёсоор хэрэглэхээр шийджээ.[1]
Овернь-Рона-Альп | |
Үндсэн мэдээлэл | |
---|---|
Мужийн төв | Лион |
Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) | Лоран Вокье (БН) |
Хүн ам | 7,916,889 (2016) |
Хүн амын нягтрал | 113.6 хүн км² тутамд |
Газар нутаг | 69,709 км² |
Департамент | 13 |
Арондисман | 40 |
Суурингийн холбоод | 139 |
Кантон | 242 |
Коммун | 4,030 |
ISO-3166-2 код | FR-ARA |
Овернь-Рона-Альп мужийн хөрсний газрын зураг |
Овернь-Рона-Альп нь нийт 69.711 км² нутаг дэвсгэрээрээ Францын мужуудын эрэмбэд гуравдугаарт жагсах (далайн чанад дахь мужуудыг оруулахгүйгээр) ба 7.916.889 оршин суугчтай (2016 оны мэдээгээр) бөгөөд үүгээрээ Иль-де-Франс мужийн дараа буюу хоёрдугаар олон хүн амтай мужид тооцогддог.