Опра Винфри
From Wikipedia, the free encyclopedia
Опра Винфри (Англи: Oprah Winfrey, 1954 оны 1 сарын 29-нд АНУ-ын Миссиссиппи муж улсын Козиаскод төрсөн) бол ток шоуны хөтлөгч бөгөөд бизнесмен эмэгтэй юм. Тэрээр Америкийн телевизийн салбарын маш амжилттай ток шоу болох The Oprah Winfrey Show-аараа алдартай юм. 7 хоногийн шоу нь 2006 он гэхэд 105 орны 21 сая үзэгчтэй байсан юм. Винфри нь түүний болон өөр бусад амжилттай байгаа америкийн TV-Formate - ын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг HARPO Productions компаний эзэн юм. Тэрээр хамгийн анхны африк гаралтай Америк тэрбумтан эмэгтэй юм. Америкийн эдийн засгийн сэтгүүл forbes –ийн зарласнаар тэрээр 2009 оноос 2010 онд 315.000.000 US$ ашигтай байсан. Түүний хөрөнгө 2,7 тэрбум доллар гэж үнэлэгддэг. Америкийн мэдээллийн салбар дахь гайхалтай нөлөөллийнхөө ачаар 2010 онд Дэлхийн хамгийн нөлөөлөл бүхий хүмүүсийн жагсаалтын 64-р байрт бичигджээ.
Опра Винфри | |
---|---|
Төрсөн | Опра Гэйл Винфри 1954 оны 1 сарын 29 (1954-01-29) (70 настай) АНУ, Миссиссиппи, Козиаско |
Үндэстэн | Америк |
Аль хотын суугуул | АНУ, Калифорни, Монтечито |
Ажил |
|
Он жил | 1983–одоо |
Цалин | $290 сая (2011)[1] |
Хөрөнгө | ▲ US$ 2.7 тэрбум (2011)[2] |
Улс төрийн нам | Ардчилсан Нам |
Хамтрагч | Стедман Грэхэм (1986-одоо) |
Гарын үсэг | |
Цахим сүлжээ Oprah.com |